Өсвөрийн хөлбөмбөгчид анхны тоглолтоо хийж анхны хожлоо авлаа

img

Бээжин хотноо болж байгаа Азийн Хөлбөмбөгийн Холбооны фестивальд МХБХ өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй энэхүү фестивальд U-14 насны шигшээ багийн 22 тамирчин, Багийн менежер, Ахлах дасгалжуулагч, Туслах дасгалжуулагч, Эмчтэй оролцохоос гадна 2 дасгалжуулагч, 2 шүүгч сургалтад хамрагдаж байна. 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр манай өсвөрийн тамирчид 3 тоглолт хийсэн байна. Үүнд:
  • Тайвань vs Монгол    1:0
  • Монгол vs Гуам         1:0
  • БНСУ vs Монгол       6:0
Өсвөрийн тамирчдаас тоглолтын 15 дахь минутад Цолмонбаатар гоол хийсэн байна. Маргааш буюу 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр манай хүүхдүүдийг ихээхэн хүнд тоглолтууд хүлээж байна. Тэд Япон, БНАСАУ, БНХАУ-ын үе тэнгийнхэнтэйгээ хөл зөрүүлнэ. Фестивалаас гадна шүүгч нарын сургалтад хамрагдаж байгаа Хишигтөмөр, Мягмаржаргал нар энэхүү фестивалийг шүүж, Монгол шүүгч нарын нэр төрийг хамгаалж байгаа ажээ. Мөн дасгалжуулагч нарын сургалтад хамрагдсан Анар, Энхтөр нар ч ихээхэн зүйлсийг сурч, эх орондоо ирэхээр унтах нойроо мартан ажиллаж байгаа сурагтай. МХБХ-ноос залуу дасгалжуулагч нараа хилийн чандад эрдэм мэдлэгийг олгох үүднээс явуулсаар байгаа бөгөөд энэ үед Герман улсад залуу дасгалжуулагч Амартүвшин 21 хоногийн дасгалжуулагчийн сургалтад хамрагдаж байна.                                   Нийт хүүхэд, багачууддаа болон мэргэжилтэнгүүддээ хөлбөмбөгийн асар их туршлагыг хуримтлуулан хүрэлцэн ирэхийг хүсэн ерөөе. А.Алт                                

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

morintolgoi:
ene yahav morin tolgoitiig l hulbumbuguus zailuulah heregtei
2012-04-26