Уул уурхай ирэх оны эдийн засгийн өсөлтийг 15.2 хувь руу хөтөлнө

img

Ирэх онд уул уурхайн салбарын өсөлт, энэ салбарын бусад салбарт нөлөөлөх нөлөөлөл, шинээр бий болох ажлын байр, гадаадын хөрөнгө оруулалтын тааламжтай нөхцөл, мал аж ахуйн салбарын өсөлт зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт 15.2 хувьтай байна гэсэн тооцоололтой байгаагаа Засгийн газар танилцууллаа. Үүнд уул уурхайн салбарын өсөлт 24.8, уул уурхайн бус салбарынх 13.3 хувь байна гэж Засгийн газар үзжээ. Эдийн засгийн өсөлт 2011 онд 17.3 хувийн бодит өсөлттэй гарсан нь уул уурхайн бүтээн байгуулалт, гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн дэлхийн зах зээл дэх өндөр үнэ, цаг агаарын таатай байдалтай холбоотой  байлаа. Тэгвэл ирэх онуудад эдийн засаг өсч байгаатай холбоотойгоор инфляци 13.1 хувьтай байх таамаглал дэвшүүлсэн байна. Цаашид суурь инфляцийг барих Засгийн газрын бодлого, арга хэмжээ, эрэлтийг дэмжих бодлого барихгүй гэвэл инфляцийг нэг оронтой тоонд оруулах боломжтой гэсэн эерэг төсөөлөл гарчээ. Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт үргэлжлэх, дэд бүтэц, бусад томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хөрөнгийн урсгал, алт, зэсийн дэлхийн зах зээлийн эрэлт, үнэ өсөх зэргээс шалтгаалан валютын ханш ирэх онуудад чангарах төлөвтэй байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдах хуулийн /Хүний хөгжил сангийн тухай гэх мэт/ төслийн тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, гишүүдийн гаргасан саналыг тусгаж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

suuts.mn:
Шинэ орон сууцны төвлөрсөн мэдээллийг www.suuts.mn сайтаас үзээрэй. Мөн 1943 лавлах утсанд дандаж болно.
2012-04-30
Манайх 1ОО% оргинaль барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худaлдан авах нь таньд ашигтай байх болно. Манайх дээр байгаа бараанууд ( нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт) илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО% итгэлтэй байна! Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн тaлд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулaл бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1ОOОzahiа с о м-оос сонирхоорой. Хэрэв бараа захиaлж авах бол таны захиaлсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Wаlmart зэрэг бvх сайтаас бараа захиaлан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа батaлгаа өгж байгаа Та ороод л vз 1ОООzahiа с о м Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр
2012-04-26