"Хөлбөмбөгийн төлөө" уриан дор хүүхдийн фестиваль өнөөдөр нээлтээ хийнэ

img

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор Монголын Хөлбөмбөгийн Холбоо, ХасБанктай хамтран зохион байгуулж байгаа Хүүхдийн Хөлбөмбөгийн Баяр буюу 12 хүртэл насны охид, хөвгүүдийн фестивалын үйл ажиллагааны нээлт 2012 оны 4 дүгээр сарын 26-ны 12.00 цагаас Монголын Хөлбөмбөгийн Холбооны Футзалын Ордонд болно. Энэ фестивальд хот хөдөө орон нутгийн нийт 40 багийн 500 гаруй хүүхэд багачууд оролцохоор бүртгүүлжээ. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ