
УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн санаачлан боловсруулсан Нэмэгдсэн өртгийн болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар боллоо.
Гишүүн Д.Одхүү хотын захын гэр хорооллоос төвийн сургуульд суралцдаг сурагчдыг тээвэрлэх, тусгай зориулалтаар тоноглосон автобус худалдан авч хилээр оруулахад дээрх төрлүүдийн татвараас чөлөөлөхөөр хуулийн төсөлдөө тусгасан байна. Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг дэмжин гишүүдээс гаргасан саналыг тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Хуулийн төсөл долоон бүлэг 28 зүйлтэй бөгөөд эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн төсөөлөл, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ