
Засгийн газрын хуралдаанаар “Албан тушаалтны төрийн өмчлөлд шилжүүлсэн бэлэг, үйлчилгээний үнэ хөлсийг үнэлэх, зарцуулах журам”, “Албан тушаалтны төрийн өмчлөлд шилжүүлсэн бэлэг, үйлчилгээний үнэ, хөлсний талаархи мэдэгдэл”-ийн маягтыг баталлаа. Мөн Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн ажлын явцын талаар сайд Ц.Дашдорж танилцууллаа.
Нисэх буудлын шавыг энэ сарын 23-ны өдөр тавьсан бөгөөд 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Манай улс Хөшигийн хөндийд 110 кВт-ын цахилгаан дамжуулах шугам татаж, дэд өртөө байгуулах, хурдны замаар холбох, нисэх буудлыг холбоо, мэдээллийн шилэн кабелиар холбох ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх юм. Түүнчлэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрладаг 18 мгв-ын цахилгаан станц, цэвэр усны эх үүсвэрийн барилга, байгууламжийг цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ