
Үндэсний төв архивын шинэ цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний угсралт, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орохтой холбогдуулан шаардлага хангасан тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах нийт 5.1 тэрбум төгрөгийг энэ оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлэхээр шийдвэрлэв.
Мөн архив болон стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж нэмж авахад шаардагдах 4.5 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгахаар болжээ. Түүнчлэн Үндэсний номын сангийн шинэ барилга барихад шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусгах, бусад эх үүсвэр бий болгон хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
Шинэ барилга барихад урьдчилсан байдлаар 16 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гараад байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ