
Засгийн газрын хуралдаанаар энэ оны Төвийн тухай хуульд тусгагдсаны дагуу “Мэдээлэл холбооны сүлжээ” компаниас 6.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх, төвлөрүүлсний дараа хугацаа хэтэрсэн бусад өр, урт хугацаат зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр төлөлтийг дөрвөн жилээр хойшлуулахаар боллоо.
Энэ нь мэдээлэл, харилцаа холбооны салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах, үйлчилгээний үнэ тарифыг бууруулах, хамрах хүрээг нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх зорилготой юм. Мөн “Түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх журам”-ыг баталлаа.
Дулааны цахилгаан станцын тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад зориулж олборлосон нүүрснийхээ 70-аас доошгүй хувийг нийлүүлж, эрчим хүчний системийн нүүрсний нийт хэрэглээний 20-иос доошгүй хувийг дангаараа хангадаг аж ахуйн нэгж, байгууллагыг төлбөрөөс чөлөөлөх, түүнчлэн дулаан хангамжийн эх үүсвэрт нийлүүлсэн нүүрсний хэмжээгээр нь түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс хөнгөлөх тухай журамд заажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ