“Эрчим” клуб ирэх долоо хоногт Пакистаныг зорино

img

Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн цомын тэмцээн 5-р сарын 8-ны өдөр Пакистанд эхлэх гэж байна. Энэ тэмцээнд Монгол улсаас Эрчим клуб анх удаа өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа хийж байна. Эрчим клуб эхний тоглолтоо эзэн орны баг буюу Пакистантай хийхээр учраа таарчээ. Эхний тоглолтоо тэмцээний эхний өдөр хийнэ. Эрчим клуб өдөр бүр бэлтгэл сургуулилтаа МХБХ-ны дэргэдэх талбайд хийж байна. Тэд дараагийн тоглолтоо Тайваны багтай хийхээр учраа таарчээ. Харин Монголын багтай нэг группт Пакистан, Тайвань, Бангладешын баг таарсан бол Бангладеш эн удаад тодорхой шалтгааны улмаас тэмцээнд оролцохгүй гэж албан ёсоор мэдэгджээ. “Эрчим” клубын дасгалжуулагчаар Д.Батнасан ажилладаг. Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээн 5-р сарын 8-12-ны өдрүүдэд болно. Эх орноо төлөөлөн өрсөлдөх Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал: Хаалгачаар Б.Ариунболд, Г.Дэлгэрдалай, С.Баярчулуун, хамгаалагчаар багийн ахлагч Ц.Энхжаргал, багийн дэд ахлагч Б.Анар, Т.Мөнхбаатар, Б.Эрхэмбаяр, Т.Дүүрэнбаяр, Г.Билгүүн, Ж.Ариунболд, Б.Гарьдмагнай, хагас хамгаалагчаар З.Баттулга, Г.Батбилгүүн, Э.Пүрэвсүрэн, Минами Ёосуке, Э.Бямбасүрэн, М.Төгөлдөр, Довтлогчоор Ц.Нямгомбо, Э.Чинбаатар, Ц.Энхтөр, Алексей Василивич Лобсанов, Б.Даваажав нар Пакистаны талбайд өрсөлдөнө. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ