
Говь-Алтай аймгийн Тайшир, Дорноговь аймгийн Эрдэнэ, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагт байх газар хөдлөлтийг судлах сүлжээ станц байрладаг газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа.
Тусгай хэрэгцээнд авсан газрын талбайтай бүхэлдээ болон хэсэгчлэн давхацсан ашигт малтмалын хайгуулын талбайн эвдэгдсэн газарт зөвшөөрөл эзэмшигч этгээдээр нөхөн сэргээлт хийлгэж хүлээн авах юм байна. Хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг энэ оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 15-нд явуулахаар боллоо.
Тооллого нь мэдээллийн иж бүрэн систем бүрдүүлэх, салбарын төлөвлөлт, бодлого боловсруулалт, гарч байгаа шийдвэрийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг үнэлэх, дүн шинжилгээ хийх, бизнес эрхлэгчдэд шийдвэр гаргах, ажлаа явуулахад зориулсан нарийвчилсан мэдээллийн эх үүсвэр бий болгох ач холбогдолтой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ