
Энхийг сахиулагчдын олон улсын өдөр 5 дугаар сарын 29-ний өдрийг Монгол Улсад “Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэлээ.
Энэ дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойн арга хэмжээг орон даяар өргөн хүрээнд зохион байгуулахыг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярт даалгасан байна.
Мөн Нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны олон улсын хамтарсан сургуулилтыг Монгол Улсад зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар болов. Монгол Улсаас Бутаны Вант Улс, Бүгд Найрамдах Панам Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
ОХУ-ын Москва хотноо болсон М.И.Глинскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан, Монакогийн Вант Улсын Монте Карло, БНХАУ-ын Учао хотод зохиогдсон олон улсын циркчдийн уралдаан, АНУ-д болсон Барток Кабалевский-Прокофьевийн нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд амжилттай оролцон тэргүүн болон хоёр, гуравдугаар байр эзэлсэн нэр бүхий уран бүтээлчдэд нийт 200 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ