
Хамтарсан Засгийн газар салах үеэр Нефть импортлогч компаниуд үгсэн хуйвалдаж шатахууны үнийг 220-250 төгрөгөөр зэрэг нэмсэн.
Тухайн үед ЭБЭХ-ий дэд сайд Б.Ариунсанг шатахууны үнийн өсөлтөд буруутгаж байсан ч нефть импортлогч компаниуд үгсэн хуйвалдсан болох нь тогтоогдсон. Тиймээс тус компаниудад мөнгөн торгууль ногдуулах арга хэмжээг Засгийн газар авахаар болсон юм.
Өнөөдөр 11.00 цагаас нефть импортлогч компаниудад тавьсан торгуулийг хүчингүй болгосон тухай Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос мэдээлэл хийхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ