Өнөөдөр сонгуулийн товыг зарлана

img

Өнөөдөр үдээс хойш 15.00 цагт эхлэх УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын сонгуулийн товыг зарлана. Мөн "Сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонсох юм байна. Үүнээс гадна чуулганаар дараах асуудлуудыг хэлэцэхээр төлөвлөжээ. - "Зүүн өмнөд Азийн Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд өөрчлөлт оруулах тухай Гуравдугаар протокол"-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл; - Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээлэл; - Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/; - Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хуулийн төсөл, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/; - "Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам батлах тухай" Улсын Их Хурлын 2007 оны 9 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885
2012-04-26