Хулгай хар мөртэй

img

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, ЭЦГ-ын 2-р хэлтэс, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хороодын нийгмийн ажилтнуудыг хамруулсан “Бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх таслан зогсоох нь” сэдэвт уулзалт зөвлөгөөнийг дүүргийн хурлын зааланд зохион явууллаа. Монгол улсын засгийн газраас баталсан  “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийг сурталчилах, “Сахилга дэг журам, ажлын хариуцлагыг өндөржүүлэх” 13 дугаар албан даалгавар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 59 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдэд нээлттэй үйлчлэх үйлчилгээг боловсронгуй болгох. “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж байгаа “Иргэдийн оролцоо” хоёр сарын аяныг эрчимжүүлэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, цагдаагийн төрөл мэргэжлийн албадын  онцлог, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам  хамгаалах, иргэдийн амгалан тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа иргэд олон нийтэд сурталчлах зорилгоор тус Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс  2012 оны 03 дугаар сарын 21-ны өдөр 11.00-15.00 цагийн хооронд СБД-ийн 7-р хороонд үйл ажиллагаа явуулдаг Хөгжим бүжгийн коллежийн оюутан сурагчдын дунд “Хууль сурталчилах өдөрлөг” –ийг зохион явуулсан байна. Сүхбаатар аймаг Иргэдийн оролцоо аяны хүрээнд насанд хүрээгүй хүмүүсээс үйлдэгдсэн гэмт хэргийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хулгай хар мөртэй” 14 хоногийн арга хэмжээг хүүхдийн төлөө хэлтэс, Сумын ИТХ-тай хамтран зохион явууллаа. Мөн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх яриа таниулгыг ЕБС болон Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 1500 гаруй сурагчдад хийсэн байна.

НХЖХГ

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

boy:
tuurliin manan
2012-04-26