Сувилагчдын ажил мэргэжлийн уралдаан болно

img

Нийслэлийн ЭМГ-ын харъяа эрүүл мэндийн байгууллагуудын сувилагчдын дунд ажил мэргэжлийн уралдааныг “Эмнэлгийн тусламжийн чанарын жилд сувилагчдын оролцоо” уриан дор Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт энэ сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.   Тус уралдаанд нийслэлийн Эрүүл мэндийн газрын харъяа БГЭМН, БЗЭМН, СХЭМН, СБЭМН, ЧЭМН, НЭМН, БНЭМН, ХУЭМН, БЗНЭ, СБНЭ, ХУНЭ, КНАГ, II амаржих, III амаржих зэрэг 14 байгууллага оролцох аж.   Энэ өдрүүдэд дээрх байгууллагуудын сувилагчдын мэдлэг, чадвар, хандлагыг сайжруулах, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, шинээр нэвтэрч буй дэвшилтэт технологитой танилцах, харилцан туршлага солилцох юм байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ