
Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа Энхийг сахиулагчдын олон улсын өдөх тавдугаар сарын 29-ний өдрийг Монгол Улсад “Энхийг сахиулагчдын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэлээ. Энэ дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойн арга хэмжээг орон даяар өргөн хүрээнд зохион байгуулахыг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярт даалгасан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ