Орхон аймгийн иргэд Төрийн өмчийн хорооны гадаа жагсаж байна

img

Төрийн өмчийн хорооны гадна одоо иргэд цуглаан зохион байгуулж байна. Энэ нь Орхон аймгийн иргэдийн нэгдэл “Зэс эрдэнийн хувь” компанийг үүсгэн байгуулаад хоёр жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд тус компани  “Эрдэнэт” үйлдвэрийн ашигладаггүй, хаягдлыг ашиглаад цэвэр зэсийн үйлдвэр байгуулахаар санаачилга гарган, тооцоо судалгаа хийж, шийдвэр гаргах төвшний эрх бүхий байгууллага болох Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага, зөвлөл гээд шат шатны байгууллагуудад танилцуулаад байсан юм . Харин өчигдөр Засгийн газрын хуралдаанаар энэхүү хаягдал овоолгыг ашиглаж болох зөвшөөрлийг өгсөн байна. Харин нь үүнийг Төрийн өмчийн хороо хүлээж авахгүй байгаа тул иргэд тус газрын гадаа цуглаад байгаа аж. Тэд "Хаягдал болоод байгаа эх орны хишгийг бид яагаад ашиглаж болдоггүй юм" гэцгээж байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ц, Нямдорж:
ЗГын шийд гарсан бол болно. Тэр өмчийн хороо ямар хамаатай юм. Засаг шийдээ гаргасан бол болно.
2012-04-26