Н.Энхбаярыг суллах шүүхийн тогтоол гараагүй гэв
МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөөдөр Төв аймгийн Цагдан хорих төвөө суллагдана гэсэн мэдээллийг тус намын хэвлэлийн албанаас өгч буй. Уг мэдээллийг Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүүгээс тодрууллаа.
-Н.Энхбаярыг суллах тогтоол гарсан уу?
-МАХН-ын дарга Н.Энхбаярын цагдан хорих 14 хоногийн хугацаа нь өнөөдрөөр дуусгавар болж байгаа. Гэхдээ албан ёсоор суллах шүүхийн шийдвэр гараагүй байна. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхээс үргэлжлүүлэн хорих уу, суллах уу гэдэг шийдвэр гарна.
-Та байцаан шийтгэх ажиллагаанд нь оролцсон уу?
-Авлигатай тэмцэх газрын ажилтан Н.Наранбаатар өчигдөр миний гар утас руу “Төв аймгийн Цагдан хорих төвд маргааш 09.30 цагаас Н.Энхбаярыг байцаах ажиллагаанд оролц” гэсэн мессежийг илгээсэн байна лээ. Миний хувьд Баянзүрх дүүрэгт иргэний хэргийн шүүх хуралтай байсан учраас очиж амжаагүй.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ