
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Монголын байгаль орчны иргэний зөвлөл хамтран энэ сарын 27-28-ны өдрүүдэд МҮЭСТО-д “Ойжуулалт-12” тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа зохион байгуулна. Тус үзэсгэлэнгийн нээлт 11.00 цагт эхлэх бөгөөд нээлтэд БОАЖЯ-ны сайд Д.Цогтбаатар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга М.Тунгалаг, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Д.Ганболд нар оролцох аж. Мөн Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслөөс нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийн ногоон байгууламжид 70.000 тарьц хандивлах аж.
Үзэсгэлэн худалдааны үеэр хашаа, орчиндоо мод бут тарих сонирхолтой иргэд, байгууллагууд тарьц суулгац худалдан авах боломжтой юм .
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ