Нийтийн хоолны газруудад шалгалт хийжээ

img

Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг 75 иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд лабораторийн шинжилгээтэй хяналт шалгалт хийжээ. Нийтийн орон сууцны нэгдүгээр давхарт хоолны газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газрууд нь анхнаасаа нэг өрхийн хоол хийх зориулалттай төлөвлөгдсөн гал тогоонд нийтийн хоол үйлдвэрлэж байгаа нь оршин суугчдын эрх ашиг, тав тухыг алдагдуулж түүнтэй холбоотой гомдол их ирдэг байна. Мөн хоолны хийсэн хоолнуудаас дээж авдаггүй, дээжийн тэмдэглэлд урд өдрүүдийн мэдээллийг бичээгүй зөвхөн шалгалт очсон өдрийн тэмдэглэлийг бичдэг, хоолны дээжийг түүхий бүтээгдэхүүнтэй хамт хадгалдаг зөрчлүүд түгээмэл байсан байна. Ихэвчлэн курс дамжаа төгссөн хоолны цэс, технологийн картыг бичиж чаддаггүй, хоолноос дээж авч бүртгэл хөтөлж мэддэггүй, ур чадвар муутай тогооч нар ажиллаж байна. Хоолны газрууд үйлчлүүлэгчдээс хоолны амт, чанар, үйлчилгээтэй холбоотой асуудлаар санал, дүгнэлтийг тодорхой асуулгаар /давс, чихэр, амт, үзэмж, халуун, хүйтэн, харьцааны соёл, тохижилт г.м/ авдаггүй нь хоолны амт чанар үйлдвэрлэл, үйлчилгээнд нөлөөлж мэргэжлийн ур чадвар сул байгааг харуулж байна. Орон сууцанд үйл ажиллагаа явуулж буй хоолны газруудын хоол үйлдвэрлэлийн өрөөний зай талбай бага, технологи урсгал зөрчигдөх зөрчлүүд түгээмэл байжээ.   Ихэнх хоолны газруудын хөргөгчний хүрэлцээ муугаас болсон ба түүхий бүтээгдэхүүнийг нэг дор холилдуулдаг, түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүнийг тасалгааны хэмд хадгалж байна. Мөн шингэрүүлсэн шатдаг хийг буруу байрлуулсан, зааврыг бүрэн эзэмшээгүй, санамжийг ажилчдад бүрэн танилцуулж, зааварчилгаа өгөөгүй зөрчил гарсаар байна. Шалгалтад хамрагдсан ажилчдын 41.2 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй, тогооч нарын 21.2 хувь нь мэргэжлийн бус тогооч байна. Хоолны газруудын аяга, таваг, хоолны хэрэгслийн угаалга, халдваргүйтгэл, ажилчдын ариун цэврийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор 33 хоолны газраас 226 арчдас шинжилгээ авч нян судлалын лабораторид шинжлүүлэхэд 75.2 хувь нь бохирдолтой байлаа. Илэрсэн зөрчлийг арилгуулах үүднээс зарим гуанзны үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоож, торгуулийн арга хэмжээ авсан байна   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

даваа:
хоол үйлдвэрлрлийн газар болгон чанарын шаардлага хангүй газар олон Тэр тусмаа хөдөө сум орон нутагт албан ёсны газар байдаггүй Тиймээс хугацаа нь хэтэрсэн хиам өндөг ёрөнхийдөө хүний бид хугацаа нь хэтэрвэл аюултай бараа эрсдэл дагуулж байна сэч
2013-03-25
muugii:
baitsaagch gdg aimaar neree orchin ueiin zovlox meneger gdg ch um u,arai evteixen ner usaar solimoor um.ajil xiij amidrax gej yavaa xoorxii mongolchuuddaa tuslaxiin orond xaaj boox,surduulex,dalailgax xuuchnii teneg arga baril chine arai dendej bgaa um bishuu. zugeer l bidend tusal,bitgii amirdarax gej yadaj tsoxoj yavaa ard irgedee daramtal.umand xemjee xyazgaar bdag um shuu.naad xotsrogdol chine tuildaa xurlee erxem baitsaaj ailgadag tushmeduud mine
2012-04-29