Дархан хотод спортын наадам үргэлжилж байна

img

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын Спортын Анхдугаар наадам Дархан хотын “Дархан 50 цогцолбор”-т энэ сарын 24-28 ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.   Наадмын зохион байгуулагчаар Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг МБСГ /Мэргэжлийн боловсрол, сургалтын газар/, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, Дархан-Уул аймаг дахь МСҮТ, Дархан Өргөө сургууль болон Дархан Политехник Коллеж зэрэг байгууллага хамтран ажиллаж байгаа аж.   Анхдугаар наадамд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн 41 мэргэжлийн сургуулийн 130-аад багш, 800-гаад оюутан сурагчид сагс, волейбол, шатар, теннис гэсэн спортын дөрвөн төрлөөр өрсөлдөж байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ