
Дорнод аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх зорилгоор гурван орны хамтын ажиллагааны хүрээнд “Зүүн бүсийн түншлэл-2012” арга хэмжээ энэ сарын 27-29 өдөр зохион байгуулагдана. Энэхүү бизнес уулзалтад хөдөө аж ахуй, газар тариалан, барилгын салбарын бизнес эрхлэгчид оролцож, хамтран ажиллах боломж бололцоо,түншлэлийн ямар хэлбэр сонгох талаар санал солилцох юм. Мөн энэ өдрүүдэд “Дорнод Монголын бөхийн соёлын тоглолт”, “Монгол туургатны Үндэсний хувцасны загварын наадам”-ын гала тоглолтууд болно.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ