Ц.Дашдорж: Хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хүрэлцээтэй хангах нь төрийн бодлого

img

Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх “Гачуурт эх-үүсвэр” төслийн нээлтийг хийсэн  ЗТБХБ-ын сайд Ц.Дашдоржоос цөөн асуултанд хариу авлаа.

-Ус хангамжийг нэмэгдүүлэх гачуурт эх үүсвэр төслийн талаар иргэдэд мэдээлэл өгнө үү? -Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд хүн амыг стандартын шаардлагад нийцсэн ундны усаар хангах зорилтыг дэвшүүлэн тавьсан. Энэ хөтөлбөрийн нэг хэсэг ажил хэрэг болж байна. Улаанбаатар хотын хүн амын нягтаршил, бүтээн байгуулалтын ажилтай уялдаад цэвэр усны эх үүсвэрийн асуудал чухалаар тавигдаж байна. Хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хүрэлцээтэй хангах нь аливаа төрийн тулгуур бодлого, үндэсний аюулгүй байдлын нэн чухал асуудлын нэг юм. Энэ төсөл туул голын ай савын Гачуурт дахь хэсэгт 21 худаг шинээр барин, олборлосон усыг Гачуурт усан санд хуримтлуулж, хлороор ариутган цэвэршүүлсний дараа шинээр тавигдах 700 мм-ийн диаметр бүхий шилээр хүчтгэсэн пластик нийлмэл хоолойн  магистраль шугамаар хотын зүүн хойд бүсийн усан санд нийлүүлэгдэнэ. Энгэснээр Улаанбаатар хотын усан хангамж, түүний дотор гэр хорооллын усан хангамжийг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах үндсэн зорилготой ажил юм. -Төслийн ажил эхэлсэн үү?, ямар хугацаанд бүрэн ашиглалтанд оруулахаар зорьж байна.  Хоолойг хаана үйлдвэрлэж байгаа вэ? -Төслийн ажлыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэн бүрэн ашиглалтанд оруулна. Ажлын ерөнхий төлөвлөгөө батлагдаад бэлтгэл ажил нь өмнөх оноос хийгдээд явж байгаа. 4750 метр шулуун хоолойг бэлтгэх, татан авч барилгын талбайд байршуулаад эхэлсэн. Энэ хоолой нь шилээр хүчитгэсэн пластик болон шилээр хүчитгэсэн зуурмагийн нийлмэлээс бүтсэн хоолой юм. Үүнийг Япон улсад үйлдвэрлэн нарийн шалгасны үндсэн дээр Монгол улсруу тээвэрлэн оруулж ирж байгаа. Японы хамтын ажиллгааны агентлаг Жайка байгууллагын 32 сая долларын санхүүжилтээр энэ бүтээн байгуулалтын ажил хэрэгжих учиртай. Японы тал манай  Ус сувагийн удирдах газартай хамтран энэ чиглэлийн төслийг хэрэгжүүлж байсан туршлагатай. -Төмрөн болон ган хоолойноос юугаараа ялгаатай, онцлог нь юу вэ? -Ган хоолойтой харьцуулашгүй чанартай эд гэж танилцуулж байна. Хөнгөн жинтэй, угсрахад хялбар, залгаас хэсгийн нарийвчлал өндөр, нягтаршил бат бөх чанар сайн учраас тусгай суурь шаардлагагүй, хүчил шүлтэнд тэсвэртэй нь хөрсний, усны ямар ч нөхцөлд ашиглах боломжтойгоороо онцлог хоолой гэж ойлголоо. Мөн тусгай зуумагаар доторлогоо хийсэн учраас ган хоолойноос 2 дахин эдэлгээ урт юм байна. С.Жигүүр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Түмний нэг:
Уйлах гэж байгаа юм шиг царайтай нөхөр юу ч хийгээд байгаа юм. мэдэхгүй. Чиний өмнөх сайд байсан Баттулга бол харин ажил хийх гэж оролдсон. Харамсалтай нь эхлүүлсэн ажлуудыг нь МАН-ынхан улс төржүүлж санаатайгаар унагаасан даа. Төмөр замын бодлого, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, 100000 айлын оронсууц хөтөлбөр энэ бүгд Баттулгын эхлүүүлсэн ажил шүү дээ.
2012-04-27
Дашдорж:
Дашдорж.бол асуудалгуй улс торгуй,хужа биш, ориг монгол, хунд оргуй, боломжийн, бух улсад таарч байгаа иргэн дээ, хол явна.дайсний нэг цэрэг ирээд сухдээд цааш нь харуулчихгуй юм бол...
2012-04-27
dashdorj chin ovoo yum hiigeed baina uu daa chimeeguihen. hudlaa chalchij uls turjihuus uuriig humuusees unendee zalhaj baina.
2012-04-26
zo:
unen ug helsen bn us ikh hetsuu bn unuudur tv 5 aar bas ene tuhai yavj bn
2012-04-26