Сонгуульд 16.8 тэрбум төгрөг зарцуулна

img

2012 оны сонгуулийг зохион байгуулах талаархи зарим мэдээллийг ил болголоо. Тухайлбал, сонгуульд шаардлагатай нийт төсөв 16.8 тэрбум болсон байна. Зургадугаар сарын сүүлээр болох сонгуульд 1 834 461 иргэн санал өгөх эрхтэй бөгөөд 26 тойрогт санал хураалт явуулна. Эдгээрт 340 салбар хороо, 1950 хэсгийн хороо байх бөгөөд нийтдээ 10 мянга орчим хүн салбаруудад ажиллах тооцоо гарчээ. Энэ бүхнийг УИХ-ын гишүүн З.Энхболд хэтэрхий үрэлгэн хэмээн шүүмжилж байгаа юм. Түүний хувьд 2500 хэсгийн хороотой байвал нийт зардал 10 тэрбум төгрөгт багтана гэсэн тооцоо гаргаж байсан. Харин өнөөдөр 6.8 тэрбум төгрөгөөр нэмчихсэн байгааг эрхэм гишүүн шүүмжлэв. Мөн гадаад оронд байгаа санал өгөх эрхтэй монголчуудын саналыг авах ажилд 300 сая төгрөг төсөвлөсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. 9918 9885
2012-04-26
яасан ч их мөнгөөр сонгууль хийдэг юм... талыг нь гарууд хусах л байх даа хөөрхий...
2012-04-26