Аялал жуулчлалын үзэсгэлэнгээс мөнгөн медаль хүртжээ

img

Тува улсын засгийн газар ОХУ-ын  бусад нутаг,  хилийн чанадад орших улсуудтай хамтран онцгой байдал, аялал жуулчлалын нэгдсэн үзэсгэлэнг зохион байгуулжээ. Энэ үеэр ОХУ, Тува улсын засгийн газар хөрш зэргэлдээх улсуудын хооронд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар нэгдсэн чуулга уулзалт, гэрээ хэлэлцээрийг хийн аялал жуулчлалын үзэсгэлэн яармагийг зохион байгуулсан аж.   Уг үйл ажиллагаанд ОХУ, Тува улсын муж хошуудын төлөөлөл, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч пүүс, компаниуд, Монгол улсаас Завхан, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн төр захиргааны төлөөлөл, аялал жуулчлалын үйл ажиллгаа эрхлэгч пүүс, компанууд харилцан туршлага солилцон үзэсгэлэнд оролцсон байна.   Үзэсгэлэнгийн хаалтын үеэр шилдэг оролцогчдыг шалгаруулсан бөгөөд ОХУ–ын Москва хотын аялал жуулчлалын компани тэргүүн байр эзэлж, Монгол улсаас Завхан аймаг мөнгөн медаль хүртэн, Тува улсын нэгэн хошуу гуравдугаар байрыг эзэлжээ. Мөн Завхан аймаг, Тува улсын засгийн газартай  цаашид хамтран ажиллах аялал жуулчлалын гэрээ байгуулсан аж.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ