
УИХ-ын чуулганы нэгдсэн тус хуралдаанаар 2012-2016 оны хооронд төрийн эрх барих УИХ-ыг сонгох сонгуулийн товыг зарлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжигдсэн сонгуулийн товыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэний дүнд УИХ-ын сонгуулийг ирэх зургадугаар сарын 28-ны өдөр буюу пүрэв гаригт зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.
Мөн удаан хугацаагаар тохиролцоонд хүрч чадахгүй байсан АН, МАН-ын бүлгүүд зөвшилцөлд хүрч УИХ-ын сонгуультай хамт Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийг сонгох сонгуулийг хамт явуулахаар болсон аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ