Н.Энхбаярыг хоёр сар хорино
МАХН-ын дарга Н.Энхбаярыг сэжигтнээр цагдан хорих хугацааг шүүхээс дөнгөж сая хоёр сараар сунгажээ. Түүнийг энэ сарын 13-ны өдрөөс Сүхбаатар дүүргийн шүүхийн захирамжаар 14 хоног Төв аймгийн Цагдан хорих төвд саатуулсан юм. Эл хугацаа маргааш буюу энэ сарын 27-ны 07.00 цагт дуусгавар болох байсан юм.
Гэвч Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч нар хуралдан түүнийг хоёр сарын хугацаараар үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ