Өдөрлөг болно

img

Эрүүл мэнд-Эрхэм баян" уриатай эрүүл мэндийн нээлттэй өдөрлөг нөгөөдөр болно. Өдөрлөгийн нээлтийг Сүхбаатарын талбайд болон аймгуудын төв талбайд зэрэг хийх ажээ. Өдөрлөгт эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагааны чиглэлээр иргэдэд шинжилгээ хийж, сургалт сурталчилгааны ажил явуулна.

Эрүүл мэндийн яамнаас санаачлан "Эрүүл мэнд-Эрхэм баян" кампанит ажлыг өрнүүлж байгаа. Хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдийн санал хүсэлтийг тусган өөрсдийнх нь оролцоотойгоор, хамтын хүчээр эрүүл амьдралыг цогцлоох нь аяны гол зорилго аж.

Энэ ажлын хүрээнд "Эрүүл мэнд-Эрхэм баян" иргэдийн нээлттэй хэлэлцүүлэг, "Эзэн хичээвэл-Эрүүл байна" нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагуудтай хамтарсан ДОХ, БЗДХ-аас сэргийлэх ажлыг эхлүүлээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ