Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга шүүгдэнэ
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдод холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газраас Баянзүрх дүүргийн шүүхэд анхан шатны журмаар хэлэлцүүлэхээр болжээ.
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдыг 2006 оноос нийслэлийн Хот тохижилтын газрын даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдлээ урвуулан их хэмжээний хөрөнгө шамшигдуулсан гэсэн үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн байна. Тэрбээр цас хайлуулах бодис худалдан авахад төсөвлөсөн хөрөнгөөс 300 сая төгрөгийг завшсан асуудалд холбогдоод байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ