Санал тоолох машин дээр шатар тоглож болох уу

img

Ардчиллын зүрх нь ард түмний хүсэл болох саналаа өгч сонголтоо хийхэд оршдог. Сонгууль бол Demokratie-ийн үндэс эх үүсвэр, Ардчилал гэдэг байшингийн суурь юм. Сонгуулиар Түүхийн урсгалыг өөрчилж болно, засаж болно, мөхөөж болно. Ард олон саналаа өгснөөр хүслээ биелүүлэх мөрөөдлөө, тайван сайхан амьдралын төлөө зорилгоо,итгэлээ ...сонгосон хүндээ  гарт нь бариулж, өөрсдийнх нь өмнөөс шийдвэр гаргах эрхийг түүнд олгодог. Өөрийн саналаа өгч байна гэдэг нь өөрийн хувь заяа, ирээдүйгээ өгч байна гэсэн үг юм. Тэгвэл тэр чухал шийдвэрээ өгсөн санал нь зөвөөр тоологдохгүй байвал яах вэ? Сонгууль будлиантсан эсвэл алдаа гарснаар буруу хүмүүс сонгуульд ялвал яах вэ? Санал зөв тоологдсон гэдгийг яаж мэдэх вэ? Хууралт болж өнгөрсөнийг хүн ойлгосны дараа өөрчилж болохгүй, засах боломжгүй байвал яах вэ? Эсвэл тэр буруу үйлдлийг огт мэдэхгүй өнгөрвөл Бидэнд юу үлдэх болж байна...Ардчилал?! 2012 оны УИХ-ын сонгуульд Монгол Улсад анх удаа сонгуулийн цахим хэлбэр буюу машины тусламжтай явуулахаар хуульчлав. Энэ аргыг сонгуулыг хурдан түргэн, хүндрэл багатай хялбар явуулахын тулд олон хүн амтай улсуудад: АНУ 200 сая, Бразил 150 сая, Мексик 100 сая, оршин суугч ихтэй зарим Европын улсууд хэрэглэсэн туршлага бий. Хуучин аргаар сонгуулын лацтай хайрцагийг онгойлгон гартаа барин тоолон, маргаан гарвал саналын хайрцгийг дахин шалган нягтлан тоолж дүн гаргаж болдог байв. Машин ашиглаж явуулахад энэ боломжгүй болно. Кноп даран саналаа өгсөн цагаас хойш орой нийт санал хурааж авсан электрон мэдээллээс дүнг автал бүх зүйл нэг төрлийн Хар хайрцаганд (Black box) ороод таг болно, хянах ямар ч боломжгүй. Санал өгсөн хүн яг санал минь бүртэгдсэн болов уу гэдэгт хүртэл эргэлзээтэй үлддэг. Тэгэхлээр энэ ардчилсан сонгууль шударга тунгалаг ил тод байдаг гэдэгтэй нийцэж байна уу? Бүх юм Нью-Йоркийн шинийг бүтээгч Jacob H. Myers-аас эхэлсэн юм. 19-р зууны сүүлээр “Сонгуулыг луйвраас хамгаалж саналаа өгөхийг энгийн, хурдан, нууц боллоо” гэж шинийг бүтээгч тэр үед шагшран магтаж байв. Түүний анх 1892 онд Нью-Йорк мужийн Lockportin сонгуульд хэрэглэсэн, хүний өндрийн дайны механик болхи машин өнөөдрийн компьютерийн сонгуулийн эхлэл байв. Эхэлсэн цагаасаа л байнгын шүүмжлэл, алдаа, буруу дүн,тайлбарлаж боломгүй тохиолдол, шуугиан хэл ам дагуулж иржээ. Цөөхөн хэдийг нь энд дурдъя:
  • Ардчилсан намын төлөөлөгч Al Gore 2000 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ж.Бушийн эсрэг их асуудалтайгаар ялагдсан юм. Жишээ нь Volusia County Florida-д нэг сонгуулийн машин Al Gore-ийн төлөө өгсөн саналыг буцааж тоолсон байдаг. Тэр машин хасах ! 16 022 санал гэж гаргасан. Яагаад сонгогчийн саналыг хамгаалж тэмдэглэх ёстой машин хасах дүн гаргав? Түүнийг комиссоос шалгасан боловч хадгалагч карт алга болсноор яг тогтоож чадаагүй. Гэхдээ санаатайгаар өөрчилсөн гэдэг нь шалгалтынханд ойлгомжтой байлаа. Хэн ерөнхийлөгч болох вэ гэсэн хувь заяаны асуудлыг шийдсэн Florida мужид үнэхээр Ж.Буш ялсан уу гэдэг том асуулт болон үлдсэн.(1)
  • Ирландад 2004 онд засгийн газар нь Голландаас худалдаж авсан сонгуулын 7000 Nedap машинаа сонгуульд хэрэглэхгүй гэж мэдэгдсэн. Учир нь сонгуулын компьютерийн программыг арга заль хэрэглэсэн программ хангамжаар солиход ердөө хоёрхон минут зарцуулагдана гэсэн Дублины их сургуулийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрчээ.(2)
  •  Германд 2005 оны Бундестагийн сонгуулыг машинаар өгсөн 2 сая гаруй сонгогчид сонгуулын компьютерт алдаа гарснаас болж дахин сонгууль хуучин үзэг цаас барьдаг аргаараа өгөх хэрэгтэй болов.(3)
  • 2006 оны АНУ-ын Конгрессын сонгуулиар олон тооны электрон сонгуулын машинуудад доголдол гаргасан. Ганцхан Ohio мужид л гэхэд 250 удаагийн ноцтой алдаа мэдэгдсэн байна. Virginia мужид бүүр FBI (холбооны мөрдөх товчоо) мөрдөх хэрэгтэй болсон.(4)
  • 2006 онд Германы ССС (Chaos Computer Club-нийт 3000 гаруй гишүүнтэй, АНУ-ын Nasa, T-Com, Nedap, GSM-д нэвтэрч байсан хакер групп), Nedap сонгуулын машины мэдэгдэл болох:
- Хакерууд манай машиныг яаж ч чадахгүй, зөвхөн найдвартай сонгууль явуулахад зориулсан хамгаалалт маш өндөртэй техник... гэснийг няцаалт болгож Голландын хакер клубтэй хамтарч телевизээр шууд нэвтрүүлгээр Nedap машин дээр 5 хан минутын дотор өөрчлөлт хийж дээр нь шатар тоглож үзүүлсэн. (5)
  • 2006 оны 10 сард мөн ССС-гийн залуус хэдхэн минутын дотор сонгуулын машины санал тоологчийг янзалж, эхний тест саналуудыг зөв тоолуулж шалгалтад тэнцсэний дараагаар тоолуур тодорхой нэг намын саналын тоог нэмж тоолж эхэлдэг болтол нь өөрчилж болох аймшигтай төлөвлөгөөг хэрэгжүүлж болохыг батлан үзүүлэв. (6)
  • 2006 оны 11 сард Италийн засгийн газрын тэргүүн Romano Prodi 4 сард болсон сонгууль машин ашигласнаас шударга биш болсон гэсэн шүүмжлэлийн улмаас бүх сонгуулын машины төслүүдийг зогсоов.(7)
  • 2008 оны 8 сард агуу Premier Election Solution (хуучин Diebold) сонгуулын машин үйлдвэрлэгч фирмийг Ohio муж шүүхэд өгсөнөөр, сонгуулын машины программ дахь алдаа нь илэрч тэр нь нийт 10 жилийн хугацаанд саналыг буруу тоолоход хүргэсэн гэдэг нь баримтаар батлагдаж фирм нь хүлээн зөвшөөрсөн.(8)
  •  Шотланд 2008 онд Монголд хэрэглэх машинтай ижил төстэй машинаар буюу сонгуулын хуудсыг сканерддаг техникээр сонгууль явуулсны дараа худлаа тоололт болсон нь батлагдсан. Гэхдээ сүүлийн мөчид орон нутгийн парламентийн дүнг буруу гарахаас аварч чадсан. Цахим сонгууль ингэж итгэл найдварыг нь ингэж өндөр хэмжээнд алдсаны үр дүнд, Шотландын засгийн газар дараагийн сонгуулыг цаас харандаагаар авхаар тогтож хуульчлав. (9)
  • Германд 2009 оны 3 сарын 3 нд Үндсэн хуулийн цэц нь “Машин ашиглаж сонгууль явуулах нь Германы үндсэн хуулинд харшилж байна” гэж тунхаглав. (10)
  • Ирланд улс 54.000.000 € -гоор худалдаж авсан сонгуулын машинуудаа хог болгов. 2010 оны 10 сарын 6 нд Ирландын ерөнхий сайд Brian Cowen, машинаар сонгохоос Ирланд улс бүр мөсөн татгалзаж бүх хэрэглэж байсан машинуудыг устгалд оруулахаа мэдэгдэв.(11)
Ийм жишээнүүд дуусахгүй. Тэгэхлээр энэ сонгуулын машин чинь Ардчилалд аюул авчирдаг байх нь ээ... Санал өөрчлөхийн тулд арга заль хэрэглэснийг нь илрүүлэх бараг боломжгүй зүйл гэж дэлхийн IT мэргэжилтнүүд анхааруулж байна, учир нь ямар нэгэн мөр үлддэггүйд байгаа юм. Гэтэл маш олон хүн тэр программ хангамжийг бичиж, шууд хандах боломжтой байдаг. Хэрэв тэд ямар нэгэн хор үзүүлэхээр юм хийж тэр нь тоололтын машинууд дээр ажилласан бол, бүхэл орон даяар хэдэн зуун мянган санал өөрчлөгдөнө. Энэ маш аюултай зохиомж юм. Одоогийн эрх баригчид шинэ цахим үнэмлэх олголтыг, сонгуулын машины нийлүүлэлтийг зориуд цагийг нь тулган, тооллогын машин гэсэн ойлголт байхгүй ард түмэнд танилцуулах боломж олгохгүй шууд шахаж саналаа өг гэж байгаа нь Дорж малчинг туршлага байхгүйг нь далимдуулж ойлгож мэдэхгүйг нь ашиглаж саналыг нь хулгайлах, сонгуулын үеэр замбараагүй байдал үүсгэх зохиомжийг бэлдэж байна. Яагаад дэлхий даяараа татгалзаж эхэлж байгаа сонгуулийн машинуудыг 1 сая 900 хан мянган санал өгөх эрхтэй Монголд хэрэглэх болов, Атомын цахилгаан станц бусад улс барьснаа унтрааж, цөмийн программаасаа татгалзаж байхад хэдхэн хүн атомын цахилгаан станц Монголд барина хэмээн улайран зүтгээд байгаатай ижил хорт аюул биш үү. Энд нэг л хариулт бий. Чоно борооноор гэгчээр…эмх цэгцгүй энэ үеэр тэд найдваргүй амархан өөрчилж болох сонгуулын машинуудыг ашиглаж гэмт санаатай буруу бүлэг хүмүүс, ардчилалын дүрмүүд зөрчигдсөн гэдгийг нийт хүмүүст мэдэгдүүлэхгүйгээр хууран сонгогдон, Засгийн эрхийг авч чадахыг боломжтой болголоо. Машиныг нийт дүнгээ яаж гаргаж байгааг нь харж болохгүй. Машин зөв тоолсон уу гэдгийг бас мэдэж болохгүй. Программ хангамжийг нь судалж болохгүй, яагаад гэвэл худалдан авсан гэрээний дагуу сонгуулын машиныг онгойлгож болохгүй, үйлдвэрлэгч компани бүтээгдэхүүний нууц гэдгээр халхлан алдаа гарсан ч шалгах боломжгүй. Энэ олон болохгүй...гэтэл нэг л юм болж байна. Юу вэ  гэвэл... Биднийг эрх баригчид ийм гарцаагүй байдалд түлхэн оруулаад байна. Ингэж хэдхэн цагийн өмнө сонгуулын дүнгээ мэдэхийн тулд, аюултай тоглоомоор тоглох нь алдаж байгаа Үнэн, өөрчлөлт хийх боломжтой харьцуулахийн аргагүй их төлбөр юм. Монгол хүн өнөөдрийн гутамшигтай байгаа байдлаа хүлээн зөвшөөрөхгүй, сонгуульд оролцохгүй, саналаа өгөхгүй гэж эсэргүүцлээ илэрхийлэн, буруу хүмүүсийг гаргахгүй гэж бодож яваа. Энэ маш буруу. Сонгуулиа өгөөгүйгээрээ дайсанд зүгээр бууж өгч байгаатай нэгэн ижил. Учир нь муу хүмүүс тэдний гар хөл бологч гуя тэврэгчид бол маш идэвхтэй оролцон луйвраа хийж өөрсдийн хүнээ гаргах боломж тэдэнд олгож байгаа юм. Бид сонгууль өгснөөр өөрийн амьдралаа хариуцаж, цаашид өөрсдөө тодорхойлохыг хүсэж байгаагаа зоригтой хэлж байгаагийн илрэл. Өөрийгөө хүндэлдэг Монгол хүн гэдгээ үргэлж санан, хариуцлагатай, мэдлэг мэдээлэлтэй байж  буруу зүйлд боломж олгохгүй сонор байж сонголтоо хийнэ. Хэн саналаа өгөхгүй байна, тэр дараа нь гомдоллох эрх байхгүй, яагаад гэвэл өөрийн боломжоо бусдад бэлэглэсэн учир. Ч.Өрлөг http://la.indymedia.org/news/2003/10/87811.php  (1) http://www.spiegel.de/netzwelt/web/0,1518,407464,00.html  (2) http://www.spiegel.de/netzwelt/tech/0,1518,610578,00.html (3) http://www.heise.de/ct/artikel/Schach-dem-E-Voting-290710.html (5) http://www.spiegel.de/spiegel/print/d-49450864.html (6) http://de.wikipedia.org/wiki/Wahlger%C3%A4t (7) http://de.wikipedia.org/wiki/Wahlger%C3%A4t (8) http://www.heise-medien.de/presseinfo.php/ct,08,06_09_a/41 (9) http://www.bundesverfassungsgericht.de/pressemitteilungen/bvg09-019.html (10)  http://en.wikipedia.org/wiki/Electronic_voting_in_Ireland  (11)      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jems:
huchin chadaltai n ch yu yum be,tekhnik n bol engiin gert baidag ckanner gesen ug,songuulin huulind dahij tooloh talaar baihgui baihaa,gol n programm hangamj buruu toololt gedegt l asuudal baina,bas margan garsaniigy aj medeh uu,asuudal garsaniig ch medehgui ungurch magadgui bolson ym bish uu
2012-04-30
Компьютер:
Наадах чинь зүгээр л хурд, хүч чадал өндөртэй компьютер л шүү дээ. Нэгэнт сканердсан бол сканердсан бүх файлууд хадгалагдана шүү дээ. Маргаан гарсан тохиолдолд сканердсан файлаа принтерлэж гаргаад л тоолбол барлаа биш үү. Ямар ч аргагүй ч гэх шиг...
2012-04-29
jems:
huchin chadaltai n ch yu yum be,tekhnik n bol engiin gert baidag ckanner gesen ug,songuulin huulind dahij tooloh talaar baihgui baihaa,gol n programm hangamj buruu toololt gedegt l asuudal baina,bas margan garsaniigy aj medeh uu,asuudal garsaniig ch medehgui ungurch magadgui bolson ym bish uu
sambuu:
Mongolchuud ch ene bichsen niitlelig sain oilgoj huleen avch chadahgu bolov uu,harin zuger muu hooson heruul,hoorond talzuulsan zurchilduun ,avilgaliin ezegt hair zarlan,solongos kinoogo,hoshin shog zergiig bol oilgono iim l hemjeend hurch ene niigem ,uchuuhen boljee,ingej uruvdultei guilanch amidarch baihda taarsan ard tumen ym shige!
2012-04-28
K:
alaad hayachihdag ym bn..shatar toglood baiga ym chin yu ch hiij bolno gesen ug
2012-04-28
DORJ:
HUURLIIN SONGULIA UGUHGUI, ZG TARAAYA GEJ BUH NIITEREE URIALAYA!
2012-04-28
malchid baasaaraa yaj ene mashin deer ugnuu,pc gej mededgui humuus?
2012-04-28
irgen:
busad ulsuud tatgalzaj baihad manaih avch baidag n ...yag l no toi,tegeed ch zuuhun songogch erhtei humuuste uls ene heregu
2012-04-27
garaar toolhoor dundaasan nuhduud luivar hiigeed songuuli budliantuulaad bnashdee tiim bolhoorl mashinaar toolohgeed bna ene mashiniig hackerdah ymarch bolomj baihguieee
2012-04-27
SOEMBO:
YAGAAD DANDAA BUTEHGUI TALAAS NI BODOW. GH NI TER GARAAR TOOLDOGIIG 1990 ONOOS HOISH BI MEDNE HENII DAALGAWRAARE CHI U YARIV
2012-04-27
Боломж:
Уламжлалын болон бусад бүх чиглэлийн мэргэжлийн эмч, анагаах ухааны мэргэжилтнүүдийг орчин үеийн оношлогоо эмчилгээний аппаратаар оношлогоо, эмчилгээ хийх сургалтанд үнэ төлбөргүй хамрагдуулан хамтран ажиллах санал, үндсэн ажлын чинь цалингаас гадна нэмэлт орлого олох боломжийг таньд өгч байна. Дэмжлэг туслалцааг сайн үзүүлж хамтран ажиллана. Дэлгэрэнгүй мэдээллийг 96058429 утсаар холбогдож авна уу. Email: tse_amore5@yahoo.com
2012-04-27
Zovoo:
uguujtei niitlel baina,mongolchuud uher tsarailaad l angaagad yavj baiga,yu yaj yamar bolohiig oilgoh chadvargui bolj de,mal shigee
2012-04-27
Манайх 1ОО% оргинaль барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худaлдан авах нь таньд ашигтай байх болно. Манайх дээр байгаа бараанууд ( нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт) илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО% итгэлтэй байна! Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн тaлд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулaл бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1ОOОzahiа с о м-оос сонирхоорой. Хэрэв бараа захиaлж авах бол таны захиaлсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Wаlmart зэрэг бvх сайтаас бараа захиaлан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа батaлгаа өгж байгаа Та ороод л vз 1ОООzahiа с о м Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр
2012-04-27
Хэн саналаа өгөхгүй байна, тэр дараа нь гомдоллох эрх байхгүй, яагаад гэвэл өөрийн боломжоо бусдад бэлэглэсэн учир.
2012-04-27
gegeenee yag zuv hellee,er n songuli bolgohgui, odoogiin zg tatan buulgaj,zuvshulzliin zg bii bolgoj ,luivarchdiig shiitgej ,turuu zevershuuleh l uldlee
2012-04-27
gegeenee:
Õýðýâ èéì ìàøèíààð èðãýäèéí ñàíàëûã àâíà ãýâýë á¿õ íèéòýýðýý ñàíàëàà ºãºõã¿é áàéõ õýðýãòýé öººí õýä íü ºãºõã¿é áàéâàë öààäóóë ÷èíü áèäíèéã ñàíàë ºãñºí ìýòýýð òýð ìàøèíäàà ä¿í îðóóë÷èõíà á¿ãäýýðýý ºãººã¿é áàéõàä ñàíàë ºãñºí ãýýä ãàðààä èðâýë ýíý õàðèí áóëõàéòàé ç¿éë áîëñîí íü òîäîðõîé áîëíî òèéìýýñ ìàøèíààð ñàíàë àâàõûã á¿õ íèéòýýðýý ýñýðã¿¿öúå
2012-04-27
irgen:
neeree 1 sayahan sanal ugugchtei baij,uhseenii hiij ter mashin heregledeg baina,huuchin tsaas harandaa n deer geed busad uls ergen hereglesen baina...tegeed ene heregleh mashin n,zah zeel deer garaad 7 garam jil bolj baiga ertnii ed gesen!!!
2012-04-27
garaar toolhoor dundaasan nuhduud luivar hiigeed songuuli budliantuulaad bnashdee tiim bolhoorl mashinaar toolohgeed bna ene mashiniig hackerdah ymarch bolomj baihguieee
UNSHISAN CHIN YAMAR AIMAR YM BEE,ENE CHIN SHAAL BUTEHGUI NAIDVARGUI ED BAISAN BN...BI ITGEJ NAIDAJ YAVSAN YM,ZUUN HUVI ERGELEE SANAA BODOL MINI,ODOO TEGED BAS ENE UDAA HUURAGDAH UU,INGEJ EDEND DOROMJLUULJ DUUSAHGUI YM BNA...UHEESEE TURIIN LUIVARCHID
2012-04-27
Манайх 1ОО% оргинaль барааг шууд Америкаас оруулж ирдэг бөгөөд Ижил төрлийн бараанаас хямд, Vйлдвэрийн лац баглаа боодолтой ирдэг учир манайхаас бараа худaлдан авах нь таньд ашигтай байх болно. Манайх дээр байгаа бараанууд ( нөvтбvvк iphone ipad tablet-vvд гэх мэт) илvv хямдаар Монголд олдохгvй гэдэгт бид 1ОО% итгэлтэй байна! Манай хаяг: Их Дэлгvvрийн зvvн тaлд Гaндиpс Shopping Center -ийн 2 давхарт. Байнгын урамшуулaл бэлэгнvvд танийг хvлээж байна Мөн та илvv олон гоё зvйлvvдийг 1ОOОzahiа с о м-оос сонирхоорой. Хэрэв бараа захиaлж авах бол таны захиaлсан бараа ажлын 7-14 хоногт ирнэ, Amazon , Bestbuy, Ebay, Wаlmart зэрэг бvх сайтаас бараа захиaлан авах боломжтой. Манайх бvх электрон бараандаа батaлгаа өгж байгаа Та ороод л vз 1ОООzahiа с о м Монголын хамгийн хямд интернэт дэлгvvр