
UBS телевизээс дөрөвдэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Universe best songs 2012” шоу нь энэ жил шүүгчдийн бүрэлдэхүүнд огцом өөрчлөлт орсон. Тус нэвтрүүлэгт ажиглагч шүүгчээр ажиллаж байгаа Киви хамтлагийн ахлагч Ука үзэгч оролцогчидын бухимдлыг багагүй төрүүлээд байгаа аж. Гэхдээ Ука нэгэн ярилцлагандаа “Хүн бүр өөрсдийнхөөрөө хүлээж авч байгаа байх. Миний тухай шүүмжлэл надад сонсогдоогүй биш би сонссон. Би ч бас өөрийн мэддэг, чаддаг бүхнээ зориулж аль болох өөрийнхөөрөө байгаа минь л тэр шүү дээ. Тэрнээс биш би худлаа маяг гаргаагүй. Харин энэ байдал мааань зарим нэгэн хүмүүсийн уур ундууцлийг хүргэсэн байж болох. Ямартаа ч Ука гэж хүн өөрийнхөө сэтгэл хөдлөлийг илэрхийлж гаргаж байгаа минь буруу гэж үү” хэмээн дуучин бүсгүй учирлангуй ярьжээ.
Э.Сувд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ