Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэгт өмгөөлөгчдийн баг ажиллаж байна
МАХН-ын дарга Н.Энхбаярын холбогдсон Эрүүгийн хуулийн 150.3 дахь хэсэгт заасан хэрэгт өмгөөлөгч Л.Шинэн, Г.Ганбаатар нар эрхзүйн туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгаа бол мөрдөн байцаах ажиллагааны үеэр өмгөөлөгчөөр О.Баасанхүү ажиллаж байна. Түүнчлэн Н.Энхбаярын цагдан хоригдож буй нөхцөл байдалд нь эрхзүйн туслалцааг О.Оюунбилэг үзүүлж байгаа аж. Эдгээр дөрвөн өмгөөлөгч баг болж ажиллаж байгаа гэнэ.
Түүнийг зах зээлийн үнэлгээгээр 605 сая төгрөгийн үнэтэй нийслэлийн өмчийг үнэгүйдүүлж завшсан, 2.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг үнэгүйдүүлж завшсан, 113.4 мянган ам.долларын үнэ бүхий телевизийн 11 нэр төрлийн 46 ширхэг тоног төхөөрөмжийг албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа завшсан, төрийн өмчийг онц их хэмжээгээр үрэгдүүлсэн гэх үйлдлийг нь АТГ-аас шалгаж дуусч, яллах дүгнэлт үйлдлүүлэхээр нийслэлийн Прокурор руу шилжүүлжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ