Хотын ус хангамжийг нэмэгдүүлэх “Гачуурт-эх” үүсвэр

img

Улаанбаатар хотын хүн амын нягтаршил, бүтээн байгуулалтын ажилтай уялдаад цэвэр усны эх үүсвэрийн асуудал чухалаар тавигдаж байна. Хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хүрэлцээтэй хангах нь аливаа төрийн тулгуур бодлого, үндэсний аюулгүй байдлын нэн чухал асуудлын нэг гэж ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж үгэндээ онцоллоо. Энэ төсөл туул голын ай савын Гачуурт дахь хэсэгт 21 худаг шинээр барин, олборлосон усыг Гачуурт усансанд хуримтлуулж, хлороор ариутган цэвэршүүлсний дараа шинээр тавигдах 700 мм-ийн диаметр бүхий шилээр хүчтгэсэн пластик нийлмэл хоолойн  магистраль шугамаар хотын зүүн хойд бүсийн усан санд нийлүүлэгдэнэ. Энгэснээр Улаанбаатар хотын усан хангамж, түүний дотор гэр хорооллын усан хангамжийг нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах үндсэн зорилготой ажил юм байна. 4750 метр шулуун хоолойг бэлтгэх, татан авч барилгын талбайд байршуулаад эхэлсэн байна. Энэ хоолой нь шилээр хүчитгэсэн пластик болон шилээр хүчитгэсэн зуурмагийн нийлмэлээс бүтсэн хоолой гэнэ. Үүнийг Япон улсад үйлдвэрлэн нарийн шалгасны үндсэн дээр Монгол улсруу тээвэрлэн оруулж иржээ. Японы хамтын ажиллгааны агентлаг Жайка байгууллагын 32 сая долларын санхүүжилтээр хэрэгжих гэнэ. Ган хоолойтой харьцуулашгүй чанартай эд гэж танилцуулж байлаа. Хөнгөн жинтэй, угсрахад хялбар, залгаас хэсгийн нарийвчлал өндөр,нягтаршил бат бөх чанар сайн учраас тусгай суурь шаардлагагүй, хүчил шүлтэнд тэсвэртэй нь хөрсний, усны ямар ч нөхцөлд ашиглах боломжтой онцлог хоолой юм байна. Мөн тусгай зуумагаар доторлогоо хийсэн учраас ган хоолойноос 2 дахин эдэлгээ урт гэлээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Mash chuhal project heregjij baigaad bayartai baina.
2012-07-25
Ene lam nar ch bas yuu bilee dee?!
2012-04-30
enkhbayar:
юм бүхэнд энэ хэдэн шарын лам нар нэвсийгээд явж байх юмаа хэзээ байтлаа шарын шашин уул усны онгодтой ойлгоцдог болсон юм бол АРАЙ дэндэж байна шүү
2012-04-29
kk:
gunii usaa hudag gargaj duusgahiin orond yaj arvijuulahaa bodoh heregtei
2012-04-28
BI:
USAA IULUUD DUUSVAL AMIDRALGVI BOLJ SUNUNU DOOO HU.
2012-04-27