Химийн хорт бодисоос сэргийлэх үзүүлэх сургуулилт эхэллээ

img

Химийн хорт болон аюултай бодис, хими, биологийн хордолтоос хамгаалах үзүүлэх сургалт яг одоо Орбит дахь ОБЕГ-ын 122 дугаар ангид эхэлж байна. Энэхүү үзүүлэх сургалтыг “Тамбов цэргийн химичид” ТББ, ОБЕГ-ын Аврах анги, МХЕГ-аас хамтран зохион байгуулж байгаа аж.   Энэ үеэр химийн хорт болон аюултай бодисны хэрэглээ монголд,  өнөөгийн байдал, химийн хордлогоос урьдчилан сэргийлэх  хордлогийн үед ямар арга хэмжээ авах зэрэг сэдвээр мэдээлэл өгнө. Түүнчлэн дээрх сэдвээр оролцогчдод химийн хорт бодистой ажиллах дадлага сургуулилт хийлгэх аж.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

naranchimeg:
Oнцгой байдлын газар хэрэглэгдэхгүй байгаа химийн бодисуудаа яаж устгадаг талаар зөвлөж өгнө үү. Их сургуулиуд социализмын үеийн бодисоо яаахаа мэдэхгүй та нарыг хүлээж байна. Тухай үедээ танайхантай холбогдож байсан бөөгнүүлээд бай авч устгана гэсэн сурагтай байсан. Хариу хүсье.
2012-04-27