Төөтөө: Өө, миний муухай машины зургийг юунд нь авдаг юм бэ
Монголын хошин урлагийн “Х-ТҮЦ” хамтлагийн жүжигчин Д.Түвшинтөр буюу Төөтөө саяхан жүжигчин Аглуугийн “Миний муу сайн найзууд” нэвтрүүлэгт оролцсон юм. Тэрээр хошин урлагийн түүхийн хуудсыг бичилцэж яваа залуу үеийнхэний төлөөлөл болж, үзэгчдийн хайрыг татаж чадсан жүжигчдийн нэг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Тайзан дээр хээгүй монгол эрийн дүрд дэндүү сайн тохирдог тэрээр амьдрал дээр ч мөн адил тэр л зангаараа байдаг аж. Нэвтрүүлгийн дараа охиноо цэцэрлэгээс нь авахаар яаран гарсан түүний машины зургийг авах үеэр “Өө, миний муухай машиныг юуг нь аваад авдаг юм бэ дээ” хэмээн хэнэггүйхэн инээд алдсаар машиндаа суун яаран одов.
Гэрэл зургийг Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ