
Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, жижиг дунд үйлдвэрийн газартай хамтран зохион байгуулж байгаа “Бизнесийн хөгжлийн боломж” сэдэвт арга хэмжээ өнөөдөр болно.
Энэхүү арга хэмжээний зорилго нь JCI Монгол байгууллага, салбар байгууллагын гишүүдэд бизнесийн хөгжлийн боломж бүрдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм.
Үүний хүрээнд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл, “JCI Лидер байгууллага”-ийг ерөнхийлөгч Д.Оросоо нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах юм байна.
Уг санамж бичиг нь бизнес, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг сайжруулахын тулд гишүүдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэх аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ