Төрийн архивын Зүүн бүсийн сургалт болов

img

"Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг эрчимжүүлэх тухай Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн архивын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ажил өрнөж байгаа. Үүний хүрээнд төрийн архивын үндсэн болон гэрээт ажилтнуудад бүсчилсэн хэлбэрээр сургалт явуулж байгаагийн нэг нь энэ сарын 23-26-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод зохион байгуулсан Зүүн бүсийн аймгуудын сургалт юм. Уг сургалтанд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга нар болон төрийн архивын тасгийн дарга, үндсэн ба гэрээт ажилтнууд хамрагджээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ