Ц.Нямдорж: Намайг зохион байгуулсан гэсэн дүгнэлт гарвал би дуугүй яваад өгнө

img

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос цаг үеийн асуудлаар ярилцлаа. -МАХН-ын дарга Н.Энхбаярын баривчилсан асуудал­тай холбогдуулан танд хариуцлага тооцох, огцруулах асуудлыг ярих гэж байна. Нэр бүхий гишүүдийн тавьж буй асуудал хэр бодитой гэж үзэж байна вэ? -Засгийн газрын хуульд байдаг. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаахаас бусад ажлаар цагдаагийн байгууллагыг удирдаж хяналт, шалгалт хийнэ гэсэн заалт байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хууль гэж Монголд том хууль байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцдог эрхтэй субектуудыг  хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх гэх мэт хуульд заасан байгаа.  Өөр ямар ч хүн энэ үйл ажиллагаанд оролцдоггүй. Тэр тусмаа сайд. Гишүүдийн холбогдуулж яриад байгаа ажиллагаа бол цэвэр Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар явагддаг ажиллагаа. Эрүүгийн хууль гэж тэрний эх хууль. Эрүүгийн хуулийн нутаг дэвсгэр гэж байдаг. Зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гарсан гэмт хэрэг хуулийн байгууллага шалгадаг. Дараачийнх нь эх хуулийг хэрэгжүүлдэг технологийн хууль нь буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нь Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцох эрхтэй субьектуудыг заасан байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Засгийн газрын Ерөнхий сайд гээд хэн нэгэн сайд оролцох ямар ч эрх байхгүй. АТГ-ын явуулсан ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлд зааснаар явагдсан. Тэр газар саналаа гаргаад прокурор зөвшөөрөөд, шүүх захирамж гаргаад хийсэн ажил. Сүүлд нь гэр орноос нь авч явсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 74 дүгээр зүйлээр хийгдсэн ажиллагаа. 74 дүгээр зүйлд юу гэж заасан байдаг вэ гэхээр “Ирэхгүй бол албадан ирүүлэх шийдвэрийг шүүгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гаргана. Албадан ирүүлэх ажиллагааг цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэсэн байдаг. -Тэгэхээр гишүүдийг хуульд нийцэхгүй үндэслэл  тавьсан гэж үзэж байгаа хэрэг үү? -Би үзээд байгаа юм биш. Хуульд нь тэгээд бичсэн юм. Хэрвээ ямар нэгэн хэлбэрээр би оролцож эхэлсэн бол энэ нь жинхэнээсээ хууль зөрчсөн асуудал болно. -Сайд өөрөө үүрэг даалгавар өгсөн, чиглүүлсэн гэж огцруулах өргөдөл өгсөн гишүүд хэлж байсан? -Тэрнийг би мэдэхгүй. Миний ойлгосноор АТГ-ын дарга, дэд дарга Н.Ганболд, Б.Хурц нар ажил дээрээ хоносон. ЦЕГ-ын дарга ч ажил дээрээ хоносон байна лээ. ЦЕГ-ын дарга хэв журмын ажиллагааг хариуцаж суусан. Мөн албадан ирүүлэх ажиллагааг зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, зохион байгуулах шийдвэрээ гаргасан. 23.30 минутад албадан ирүүлэх ажлыг гүйцэтгэ гэсэн цохолтыг цагдаагийн эрх бүхий албан тушаалтан хийсэн байна лээ. 24.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл “хойшлуулшгүй” бус тохиолдолд байцаан шийтгэх ажиллагаа явуулж болдоггүй. Хойшлуулашгүй ажиллагаа гэдэг нь хүн нас барсан бол газар дээр нь очоод үзлэг хийхийг хэлдэг. Бусад тохиолдолд хуулийн байгууллага 24.00 цагаас хойш ажиллагаа явуулах эрхгүй байдаг юм. Хуулиар хориглосон хугацаа нь болсон учраас тэд нар хөдлөөгүй юм билээ. Дахиад л хуулиа барьсан. Тэгээд 06.00 цаг болоход ажиллагааг гүйцэтгэсэн гэсэн дүгнэлт харагддаг юм. Эрх бүхий бүх байгууллагын дарга нар ажил дээрээ суугаад хонож байхад, хуулиар огт оролцож болохгүй хориотой сайд нь үүрэг даалгавар өгнө гэж байх уу. -Гишүүд энэ асуудлыг намын даргад өргөн барьсан. Та хуулийн тайлбар хийгээд ойлголцож болохгүй байсан юм уу? -Гишүүдэд би  хууль уншиж ойлгуулах үүрэг байхгүй. Өөрсдөө хуулийнхаа хязгаарыг мэдэж гүйцэтгэх ёстой хүмүүс. 75 гишүүний гэрт нь очоод хууль уншиж өгөөд явж чадахгүй. Хууль бус зүйлээс өөрсдийгөө холдуулж, хууль зөрчилдөх хил хязгаар болбол хөлөө татах ёстой байхгүй юу. Би яагаад үг хэлээгүй вэ гэхээр байцаан шийтгэх ажиллагаа явагдаж байгаа учраас та нар хуулийн дагуу ажиллаарай гэдэг үгийг орой 21.30 цагийн үед Д.Сандаг-Очир генералд утсаар хэлсэн. Ийм ажиллагаа явагдаж байна гэж надад хэлэхэд нь наадах чинь бол цэвэр байцаан шийтгэх ажиллагаа учраас та нар тус тусынхаа эрхийг хэрэгжүүлээрэй. Ганцхан зүйлийг хэлэхэд хүн гэмтээж болохгүй, замбараагүй байдал үүсгэж болохгүй, бусад нь та нарын шийдэх асуудал гээд утсаа салгасан даа. -Маргааш өглөө нь бүлгийн хурал дээр мэдээгүй гэж хэлсэн гэсэн биз дээ? -Үгүй дээ. Зарим хэсгийг нь салгаж аваад ярьсан юм шиг байна лээ. Өглөө босоод утсаар асуухад ажиллагаа дууссан байсан гэсэн. Унтаж босоод гэдэг үг хэлсэн юм. Тэрнээс биш унтсан, мэдээгүй гэдэг зүйлийг хэлээгүй. Наадах чинь хоёр өөр ойлголт. Ажиллагаа дуусаад Төв аймгийн замд гарч байна. Ямар нэгэн хүн гэмтээгүй гэсэн мэдээллийг надад өгсөн. -Экс Ерөнхийлөгчийг хоёр сар хорих шийдвэр гарсан. Үүнийг та мэдэж байсан уу? -Би дуулаагүй байна. Энэ нь дахиад байцаан шийтгэх ажиллагаа явагдаж байгаа гэсэн үг. Суллах шийдвэрийг зөв гэж үзсэн бол АТГ саналаа гаргаад прокурор нь хянаад, шүүгч нь захирамжаа хүчингүй болгодог асуудал. Нэг зовлонтой юм нь хууль хаана явж байна гэдгийг мэдрэх чадамж Улсын их хурлын гишүүдэд байхгүй. Монгол хуулийн алтан хилийг давж гишгэдэг болъё гэдэг үгийг би хэрэглэдэг л дээ. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн алтан хил гэдэг бол хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байхад өөр хэн ч оролцох ёсгүй гэдэг үзэл. Тэр хил давчихаад өөр асуудал ярих нь хуульд харш. Огт болдоггүй ажиллагаа. -Н.Энхбаяр даргын өрөөнд нэгжлэг хийсэн гэсэн мэдээлэл гараад байна? -Тийм. Өчигдөр /уржигдар/ намайг очиж уулзсан гэсэн худлаа мэдээлэл тараасан байна лээ. Би Төв аймагт очихгүй тав, зургаан жил болж байна. Намар хажуугаар нь нэг өнгөрсөн, очоогүй. Манай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэр ажлыг хариуцсан ажилтнууд очиж байгаа нөхцлийг нь хэвийн байлгах, хоол ундны нь асуудал, хамгаалалтын хүмүүстэй нь уулзахаар очсон тал байгаа байх. Ийм ажиллагааг тэд хийж байгаа. Надад очих эрх ч, үүрэг ч байхгүй. -Эрх үүргийн асуудал үүгээр зогсож болох ч танаас болж нам дотор хагарал үүсч байна гэж зарим хүн хэлж байсан. Намын гишүүний хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу? -Би асуудал гаргаж тавиагүй. Би хууль зөрчихгүй гэж хичээж байгаа хүн. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг цагдаа, АТГ биелүүлж байхад би зүгээр л сууж байх ёстой хүн шүү дээ. Зүгээр суухгүй бол нөгөө хууль руу нь алхаж орчих гээд болдоггүй, ийм л нарийн асуудал. Би 10 жил прокурор хийсэн учраас Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хил нь хаана байдаг, хэзээ зөрчил болдог гэдгийг мэддэг ухаантай. Би намд асуудал тавиагүй. Намын харьяалалтай гишүүд гаргаж ирсэн нь үнэн. Тэд яах вэ гэдгээ өөрсдөө шийднэ. Хагарал гарахгүй байлгүй дээ. Ер нь МАН-ын бүлгээс гарах хүмүүсийн тоо тэд байна гээд та нар бичээд байсан биз дээ. МАХН руу гүйгээд байгаа, нэгдэх ёстой, нэгдэхгүй бол ялагдана гэж яриад байгаа хүмүүс намайг огцруулах санал тавьсан хүмүүс дотор байж байгаа. Тэр надад сонирхолгүй сэдэв. -Сайн дураараа албан тушаалаа тавиад өгчихгүй юу гэх хүмүүс ч танай намд байгаа юм биш үү? -Эхлээд хэн нь хууль зөрчсөн гэдгээ тогтоочих хэрэгтэй. Санал гаргасан нь хууль зөрчсөн үү, Ц.Нямдорж зөрчсөн үү гэдгийг ол. Намайг зөрчсөн гэдэг дүгнэлт гараад ирсэн бол би үг дуугүй явна. Намайг зөрчсөн гэдэг дүгнэлт гаргаж чадахгүй. Яагаад вэ гэхээр би энэ ажиллагааг зохион байгуулаагүй. -Баривчлах ажиллагаанд оролцсон албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлсөн гэсэн үү. ШШГЕГ, ЦЕГ-ын дэд даргын нэр явж байна лээ? -Хууль хяналтын байгууллагад байнга л хийгдэж байдаг ажил. ЦЕГ-ын тэргүүн, дэд дарга байсан H.Дулаанжаргал генерал дипломатын ажилд шилжиж байгаа. Тэр хүний оронд H.Чингис гэж дэд хурандааг тавьсан.  Н.Дулаанжаргал энэ ажилд шилжих яриа одоогоос  гурав, дөрвөн сарын өмнө тавигдсан учраас энэ асуудалд ямар ч холбоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хоёр дэд даргыг ажлыг нь хооронд нь сольсон. Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх дэд дарга, Эрүүгийн шийдвэр биелүүлэх ажлыг хариуцсан дэд дарга хоёрыг томилох, өөрчлөх эрхтэй. Хоёр хүний албан тушаалыг хооронд нь сольсноос болоод хохирсон хүн байхгүй. Наадах чинь дандаа цуурхал яваад байна. Жишээ нь дараачийн ээлжинд намайг огцруулах өргөдөл өгч, санал тавьсан хүмүүсийг Ц.Нямдорж хэрэгт хийх гэж байна гэсэн мэдээлэл яваад байх юм. Өөрсдөө л ийм зүйл бичүүлээд байгаа юм болов уу гэж сүүлийн үед хардаад байна. Надад хүнийг хэрэгт холбодог, шалгадаг, материал бүрдүүлэх эрх байхгүй. Айсан хүнд аргал хөдөлж харагдана гэсэн үг байдаг. Аргал хөдөлж харагдаад байгаа бол миний хариуцах ажил биш. Хэрэггүй юм байна. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
эНЭ ХҮН ОДОО БОЛИОЧ ДЭЭ
2013-05-31
ЗЭЭЛ:
ЗЭЭЛ : Автомашин барицаалж шуурхай зээл олгоно, Та машинаа унаад явах боломжтой , Таны зээлийг бид 10 минутад шийднэ, 99108696 95929300
2012-11-24
зочин:
нямдорж бол одоо нэр хүнд маш хэцүү болсон хүмүүс үзэн ядаж байна. увсынхан тусдаа улс байгуулвал таарна гэсэн үгийг дэмжиж байна.халх монголчууд төр улсаа төвхнүүлж сайхан болох цаг ирнэ.жинхэнэ халх монгол цэвэр цусны хүн маш ховор болсон иймд үзэл бодолдоо үнэнч дайчин шударга байцгаая хүмүүсээ миний дургүй хүрээд хэцүү байна
2012-05-11
me:
www.oronsuuts.com
2012-05-03
иргэн:
Бага хүн эрх мэдэлд очихоороо өөрийгөө хамгаалахын тулд дарангуйлагч болдог эсвэл тойрон хүрээлэгч бүрдүүлж өөрийгөө хамгаалуулахыг зорж олонхийг хохироодог жамтай ийм хүнийг хурдан буулгахгүй бол дараагийн ээлж өршөөгч нарт ирдэг юмдаа Дараагийнхаа аюулыг харж л байдаг байхдаа
2012-04-30
Эх оронч:
Жудаггүй хар новшийн новш.Энэнд хойт нас нэж байхгүй ээ. Хэзээ ч Монгол оронд төрөхгүй
2012-04-30
самар:
Нямдоржийн өөрийн цаг ойрхон байгаа шүү
2012-04-30
ZALUU:
SAOLIN SUMD 10 JIL SURSAN HYATAD LAM 50 HUNTEI ZODOLDDOG BOLDOG GEJ UNSHIJ BAISIIM B A. MONGOLIIN HUULIIN TOLGOID 30 JIL SUUSAN HUN 50 BISH YUMAA GEHED 30 UDAAGIIN OORTEI N HOLBOOTOI HUULIIN ZORCHLIIG NYTSAAH HEMJEENII TSOORHOI, TAILBAR, UNDESLEL ... YU YU CH BILEE DE? TSUGLUULJ HURIMTLUULJ AMJAA BAILGUI DE. DEER NAM GEJ TOM HAMGAALALT BAIGAA SHU DE? NAMIIN NER, NAMIIN GISHUUN CH BAS BISH YUM AA LIDER GEDEG BILUU DARGA TALDAA BAIDAG HUMUUSIINHEN NER TOR N SEBTEHGUI L BAIBAL TER ULS ORNII ERH ASHIG, SHUDRAGA,TSEBER YOS SURTHUUN BOL NOHOIN JOGORHOI BOLNO GEDGIIG HARAAD L SUUTSGAAJ BAIGAA BIZ DE? BID. (SAYHAN NYAMDORJIIG OGTSRUULAH ASUUDAL DEER ARDIIN NAMIIN 1 CH GISHUUN DEMJILGUI ABCH ULDSEN YABDAL N UUNIIG SHUUD GERCHILNE) IIM L EV NEGDEL, ES SURTHUUNIIG TORIIN TOLGOID BAIRLUULSAN GABYA BUHII NAM DA! HU NAM GEJ. ARDIIN NAM BOL TUUNII SHUUD URGELJLEL.
2012-04-30
Зочин:
Хууль зуйн яамны сайд нь ийм орон гаран юм яарьж байгаа юм чинь энэ орон ямар олигтой байхавдээ!
2012-04-29
Шоронгийн хоригдлуудаар өчнөөн байшин үнэ төлбөргүй бариулж байгаа чинь албан тушаалаа ашиглаж байгаа гэмт хэрэг. Албан тушаалын гэмт хэрэг үйлдэж байгаа хүн ХЗДХ-ийн сайд байгаа нь МАН-ын Засгийн газрыг ямаршуу чадамжтай гэдгийг харуулж байна. Дандаа амин хувиа бодсон, намдаа их мөнгө төлсөн нөхдүүд л сайд болсон. Мэнгэт сайдыг харин мөнгө төлөөгүй байхад яагаад сайд болгосон бэ гэвэл намайг болгохгүй бол чиний "но"-г гэж дарамтлаад болсон хүн шүү дээ.
2012-04-29
Nyamdorj chi ard tumniig doromjilj baina.
2012-04-29
HGG:
ENE HUN ERUUL SARUUL BICH SHIZOFRINII BUYU SETEGTSIIN EMGEGTEI
2012-04-29
naadah chin dalan hudalch ard tumen sohor dulii bish buu bas
2012-04-29
мэнгэт:
Миний бодолоор одоо огцоруулаагуй нь дээр Сонгуулиар мулталж байгаад дээлийг нь нөмөргөсөн нь дээр тэгвэл торон доторх хав ууртай байдаг шиг овоо юм ЯАРИНА даа Өчигдөр NBS-р Арслантай хийсэн ярилцлагаараа овоо ороогдохоор юмнууд яарьж байна лээ Монголд ганцхан хуульч нь би надаас өөр хун ХЗДХЯ-г толгойлвол энэ төр самуурна СЗоригын хэрэгийн эзэн олдохоосоо өнгөрсөн 7-1ний хэрэгт хун буудсан цагдаа буруугуй анх жагсаал зох байгуулсан хумуус нь бурууддаг хуультай Гадаадын олон орны уул уурхайнхан орж ирвэл сайн Рио Тинто бол дэлхийд 2-т ордог сайн нөхдууд шуу дээ ч гэх шиг 22 ЖИЛ би энэ улсын чинь төлөө парламентад чинь суулаа болиулчихвал би 7 хоногын дараа дээл өмсөөд морь унаад малчин болчихмоор байна ч гэх шиг солиорч байна лээ дээ Чи дээлээ өмсөөд малчин болохоосоо наана дээлээ нөмөрөөд шоронд орох болнооо Монголын Төрийг 22 жил самууруулна гэдэг ч бага хугацаа биш шүү
2012-04-29
монголд нам лам хоёр томорч бөө бөх хоёр нь ихдсэн байна бас согтуу ийм байхад монгол ороноор дүүрэн хүн хогууд байх нь арагүй юм дөө 
2012-04-29
od:
uls ornig min ed nar bvgdeere zalgiad hudal huurmagaar dvvrgeed taraagaad duuslaa sh de naad neg hazgai heltei novshoo zailuulaad shorond n hiigeechee avilgalin vvr uurhai bvh hvnd il yumig adilhan shorond n yavuulaach eh oron chin balarlaa sh de hariutclaga tootcooche ard tvmen teneg bish shv
2012-04-29
зүвэлгээ:
кэлээ засаад яриакаа зас яриакаа засаад укаанаа зас укаанаа засаад уужуукан унтаж бай даа күү минь, үэрээсээ бусдыг тэнэк гэж бүү доромжил,цээн чинь 2 сөя күн байна. ямба нь кэтрээд,ярвайх нь дэндээд, яам нь дордоодь яана даа,күү минь
2012-04-29
Нямдорж сайдын зөвөө,
2012-04-29
dd:
Авилга, олигархитай тэмцэж байгаа шударга Сайд Нямдоржийгоо дэмжие Монголчуудаа
2012-04-29
Уриалга:
Гүүрэн гарц барихгүй л юм бол Ээж Аавын Өвөө Эмээгийн Ах Эгчийн энхрий бяцхан Үрс ирээдүйн Монголын их эзэд маань замын голд амиа алдсаар байх болох нь.Улсын мөнгийг тэрбум тэрбумаар нь иддэг Эрх мэдэлтнүүдээ та нарын үр хүүхэд сургууль цэцэрлэгтээ Ланд машинаар хүргүүлж авхуулдаг байж болно гэхдээ нийт Монголын ард түмэн бяцхан үрсээ бодоод Гүүрэн гарц барих тендэр хурдан зарлаж хэрэгжүүлмээр байна.Эх орондоо хэрэгтэй аюулгүйн гүүрэн гарц барьж л байвал тендэрээ луйвардана уу мөнгө иднэ үү хамаа алга.Миний монголын ард түмэн замын голд дахин бүү үрэгдэг !!! Энэхүү уриалгыг цааш нь дамжуулна уу хүмүүсээ!!!
2012-04-29
îîî:
ÌÀÍ ÀÍ 2 ûã ñîíãóóëä á¿¿ ãàðãààðàé Õýðýâ Ýíõáàÿðûã ñóëëàâàë ÀÍ-ûã äýìæèõ õàíäëàãà ãàçàð àâààä áàéíà ÌÀÍ ñºíºò¿ãýé ÝÍõáàÿð ÿëàí äèèëíýýý
2012-04-29
jhgd:
zohion baiguulsan bish es surthuugyi medleg chabar chine 80 onooroo ba hahuul geed tyrd bai bolomjgyi hubpn gedgee oilgoogyi ba mudak a
2012-04-29
zochin:
ingej nutgiin ner baastah gej. ta dahin uls tord zutgeh erhgui hun shuu .neree tat meduu
2012-04-29
ZOCHIN:
hotnii banhar met mongoliin huuliig deedelsen iim hatuu samar mongold heregtei gej bodoj baina.medeej biznesmen hun ashig harj naimaa hiij boloh ch huuliin hureend eh ornii ashig, ayulgui baidliig bodoltsoh yostoi!ashig harsan olon humuusiin durgui hurgesen nyamdorj gyai uneheer haruu samar yum baina.haan bai, harts n bai mongoliin huulind zahiragdah yostoi.
2012-04-29
ard:
Nymdorj saidad bayr hurgie gemt heregtnuuded tobch buguud todorhoi huuliin lekts unshaj ugluu. ih hurliinner buhii gishuud uursdiinhuu eelj ireh duhsuniig medeed taniig ogtsruulj AN-d tal zasah ulmaar Gundalai shig AN-d dagaar oroh gej baih shig baina.
2012-04-28
òàíä õýí ÷ èòãýõã¿é. Òà áîë õóäàë÷ õ¿í. Áàñ çàëüõàé ýòãýýä. Òà áîë ìýäëýã ìóóòàé, ìóéõàð õ¿í. Òàíä óíøñàí ç¿éë áàãà áàéõàà.
2012-04-28
шударга иргэн.:
Хоригдолуудыг хувийн ажилдаа боол мэт зарцалж сая сая долларын хаус бариулж чадаж байгаа хүн сайд байсаар байвал МАН-н “ариун” нэр төр сэвтэх бус уу? Тэгээд болоогүй ээ нэгийг нь нухчихсан гээ биз дээ? Хэдийгээр алдаа алдаж хоригдож байсан ч хүний алаг үр л байгаа байлгүй дээ. Сайд ч гэж сайд юм. Нам ч гэж нам юм. Чааваас гэхээс өөр үг олдохгүй юм. чааваас гэж…
2012-04-28
urnaa:
цогцолмаа ховдод явалдаж байсан залуутайгаа таарснаа Хүүе Сайнуу миний дүү гэж шаасан гэсэн, тэгснээ хүнээс жоохон холдсоноо Ингэхгүй бол болохгүй байнашдэ гэсэн гэдэг шүү, Ховдын Ховд гэдэг зочид буудалд Дэмбээд дуудлагаар очиж шаалгадаг байсан гэсэн,тэгээд арай чүү юм тэндээс мултарч хотруу орж ирсэн гэсээн,аймаар ядруу байсан гарда, ёстой л луйварчин эвгүй хүүхэн дэ,СБД-ээс яаж дэвших вэ дээ идсэн уусан нь ил гараад хотоос зувчуулсан байрнууд нь нэтд тавигдаад булхай нь булт үсэрч гарч ирнэдэ
2012-04-28
mgl hun:
ene avilagch c bayar lalar elbeg dorj aalz batbold hyatad bayartsogt aluulval taarsan novsh zorigt hyatad nyamdorj buunii nohoi amarbat aluurchin hurts yanhan dorligjav nart uhej dald orooch sdakuudaa gej helii mongolchuudaaa
2012-04-28
uhvel taarna nyamka uvuu:
nyamdorjiin neriig ereenii jorlond siilnee zuragan deern baaya mongolchuudaaaa
2012-04-28