
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг цагдан хорих хугацааг сунгасантай холбоотойгоор МАХН-аас мэдээлэл хийлээ.
Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог, Ёс зүйн хорооны дарга Г.Давааням, Төв аймгийн мянгатын дарга Б.Батсайхан нарын төлөөлөлтэй эдгээр хүмүүс “МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр улс төрийн сэдлээр, хууль бусаар баривчлагдан саатуулагдсанаас хойш 14 хоног болж байна. Монголын төрөөс зохион байгуулсан зэрлэг балмад энэхүү баривчилгаа нь НҮБ-ын Хүний эрхийн конвенци, Монгол Улсын Үндсэн хууль, бусад олон хууль тогтоомжуудыг зөрчсөн тухай Монгол Улсын Хүний эрхийн үндэсний хороо дүгнэлтээ гаргачихаад байхад, хууль бус шийдвэрийг хүчингүй болгож МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллуулахгүй байна.
2012 оны дөрөвдүгээр сарын 26-нд МАХН-ын дарга Н.Энхбаярын цагдан хорих хугацаа дуусаж хуулиараа тэр Төв аймгийн Цагдан хорих төвөөс суллагдах байлаа.
Урьд нь хууль бусаар хийсэн баривчилгааг хүчингүй болгох ёстой байтал Сүхбаатар дүүргийн шүүх хуралдаж цагдан хорих хугацааг хоёр сараар сунгасан нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд оруулахгүйн тулд эрх баригчдын захиалгаар хийгдэж байгаа хууль бус үйлдэл хэмээн МАХН үзэж байна” гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ