
БГД-ийн VI хороо, 25-р эмийн сангийн урд зам дээр Ланд Круизер маркийн машины жолооч согтуугаар машинаа жолоодож байхдаа 10 настай хүүг дайрч амь насыг нь хохироосон эмгэнэлт хэрэг нийгмийг цочроогоод буй.
Уг хэргийг үйлдсэн Ш.Алтанхуяг гэгч нь “Хишигтэн нүүдэлчин” хэмээх компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг нэлээн бийлэгжүү эр гэх. Тэрбээр хуулийн дагуу хариуцлага хүлээх нь тодорхой.
Гэвч осол гарах үед түүнтэй хамт машинд нь сууж явсан гурван согтуу эмэгтэйн нэг нь хүний ёсонд таарахгүй зүй бус үйлдэл хийсэн нь камерт бичигдэн үлдсэн байна.
Тэрбээр машинаасаа бууж ирэн ах, эгчээсээ олон дүү айлын эрх танхи хүүгийн цогцсыг нохойноос дорд үзэж буй мэтээр хөлөөрөө өшиглөж үзэж байгаа нь камерт бичигдэж.
Өнгөрсөн жил хятадад бяцхан охиныг машинаар дайрч хөнөөж буй бичлэг шуугиан дэгдээж хятад хүн хүн биш, адгууснууд юм хэмээн монголчууд шогширч байсан.
Гэтэл түүнээс ялгагдахааргүй үйлдэл монгол эмэгтэй, монгол эх хүнээс гарлаа гэж үү... Тэр лав биш ээ.
http://youtu.be/S5Wb8vFUqOo
СЭТГЭГДЭЛ БИЧИХ