Нидерландад хоёр минутад 12 нас хүрсэн охин амьдарч байна

img

Нидерландад хоёр минутанд 12 нас хүртлээ өсч бойжсон охин амьдарч байна. Аав нь охиноо өсч бойжиж байхдаа хэрхэн өөрчлөгдөж байгааг дүрс бичлэгээр баримтжуулсан байна. Нидерландын нэгэн гэр бүл бяцхан охиноо 2 сартай буюу дэр түшээд дөнгөж суудаг болсон цагаас нь хойш 12 нас хүртэл зөвхөн нэг байрлалаас видео бичлэгийг нь тасралтгүй авчээ. Түүнийг бага байхад нь мэдээж аав нь дэр түшүүлж байсан. Бяцхан охины аав Франс Хофмэстэр 7 хоног бүр бага багаар тасралтгүй бичлэг хийдэг болжээ. Эцгийнх нь уйгагүй бичлэг хийж хөдөлмөрлөсөн гол зорилго нь хайртай охин нь нялх байхдаа ямар байсан, өсөх явцдаа яаж хэрхэн өөрчлөгдсөн зэргийг санаж байх, охиноо том болохоор нь дурсгал болгох гэж бичсэн гэнэ. Зарим хүмүүс хүүхдийнхээ зургийг цуглуулж, хэрхэн өөрчлөгдөж байгааг,  төрөлжүүлж цуглуулдаг. Харин Франс Хофмэстэрын хувьд видео дүрс бичлэгээр хадгалахаар шийджээ. Аавынх нь ярьж байгаагаар охиных нь 12 жилийн амьдралыг харуулсан бичлэгийн эх хувь нь нийтдээ 30 минут. Гэхдээ хүмүүс 30 минутын турш нэг бичлэгийг үзээд уйдах тул 2 минутанд багтааж эвлүүлээд бичлэгээ “2 минутанд 12 нас хүрсэн охин” гэж нэрлэжээ. Түүний YOUTUBE дээр тавьсан энэ видео бичлэг одоогоор 2 сая гаруй хүний хандалт аваад байна. Франс Хофмэстэр дараа жил болох үзэсгэлэнд видео бичлэгийнхээ эх хувийг тавина. Учир нь урд өмнө нь хэн ч ингэж нэг хүний амьдралыг 12 жил тасралтгүй бичиж баримтжуулж байгаагүй юм. Тэгэхээр түүний бүтээл урлагийн бүтээл болж хувирч байгаа юм. Хайртай охиныхоо хэрхэн өсч бойжиж байгааг дүрсжүүлсэн түүний уйгагүй хөдөлмөр урлагийн бүтээл, цаашлаад оюуны өмч, мөнгө олох бизнесийн санаа болж өгсөн байна. Н.ЭДДИ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Youtube - s haihdaa:
brith to 12 years old in 2 minutes
2012-05-11
sss:
hoorhon ohin bn
2012-04-30
Birth to 12 years in 2 min. 45 sec. Time Lapse Энэ гарчиг нь
2012-04-28
зочин:
Шууд бичсэн утгаар нь ойлгочихоод сэтгүүлчийг хараагаад байдаг эргүү мал вэ чи Сайн унш л даа чи
2012-04-28
зочин:
Үнэхээр гайхалтай аав байна Хүн чинь үрээ ингэж л хайрладаг байхгүй юу YOUTUBE дээрээс Англиар яаж хайх вэ хэлж өгнө үү
2012-04-28
Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. Холбоо барина уу: 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. Холбоо барина уу: 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. Холбоо барина уу: 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. Холбоо барина уу: 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. Холбоо барина уу: 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. Холбоо барина уу: 9918 9885
2012-04-27
user:
Ene yasan teneg garchig ugdug pizdaa ve. ene medee oruuldaguud dotor mergejiltei baitugai baga angiin bolovsroltoi hun bdiimuu,
2012-04-27
Боломж:
Уламжлалын болон бусад бүх чиглэлийн мэргэжлийн эмч, анагаах ухааны мэргэжилтнүүдийг орчин үеийн оношлогоо эмчилгээний аппаратаар оношлогоо, эмчилгээ хийх сургалтанд үнэ төлбөргүй хамрагдуулан хамтран ажиллах санал, үндсэн ажлын чинь цалингаас гадна нэмэлт орлого олох боломжийг таньд өгч байна. Дэмжлэг туслалцааг сайн үзүүлж хамтран ажиллана. Дэлгэрэнгүй мэдээллийг 96058429 утсаар холбогдож авна уу. Email: tse_amore5@yahoo.com
2012-04-27