Ч.Үржинбадам: Ихрүүдийн яслитай болох цаг нь болсон

img

Монголын ихрүүдийн холбооноос зохион байгуулдаг “Ихэр заяа-2012″ арга хэмжээ  энэ сарын 26-30-ны хооронд зохион  байгуулагдаж байна. Тус арга хэмжээ өчигдөр “ АХА” тэмцээнээр эхэлсэн бөгөөд тус холбооны тэргүүн Ч.Үржинбадамтай энэхүү арга хэмжээний талаар ярилцлаа.   -Ихрүүдийн холбоо анх хэдэн онд байгуулагдаж байсан бэ? Одоогийн байдлаар танай холбоонд нийт хичнээн ихэр бүртгэлтэй байна? -Ихрүүдийн холбоо 2004 онд анх байгуулагдсан. Дэлхийн ихрүүдийн холбоонд 2008 онд элссэн. Ихрүүдийн холбоонд одоогоор нийт  4000 гаруй ихэр бүртгэлтэй байдаг. Орон нутагт амьдардаг ихрүүд маань баяраа хийгээд эхэлчихсэн байгаа. Уг нь манайх ихрүүд баярын өдрөө жагсаал хийж нээлтээ хийдэг уламжлалтай. Энэ жил тодорхой шалтгаануудаас болж баярын парад хийсэнгүй. Мөн Гандантэгчинлэн хийдийн хамба лам Чойжамц 60-аас дээш насны ихрүүдийг хүлээж авч уулздаг байгаа.   -Хамгийн залуу буюу ахмад ихрүүд хэдээс хэдэн настай вэ? -Манай ихрүүдийн холбоонд хоёр хоногийн өмнө хамгийн залуу ихэр нэг сартай ихэр бүртгэлтэй байсан бол өнөөдрийн мэдээгээр төрөөд хоёр хонож байгаа ихэр бүртгэгдлээ. Хамгийн ахмад настай ихэр 85 настай таван ихэр бүртгэлтэй байдаг. Удам дамжсан ихрүүд ч мөн цөөнгүй байдаг.   -Олны танил ихрүүд ч цөөнгүй байдаг гэж сонссон? -Дунжаа, Дунжмаа гэж хоёр ихэр гавьяат байдаг. Мөн СТА авьяаслаг ихрүүд цөөнгүй бий. Зөвхөн олны танил гэлтгүй ихрүүдээ алдаршуулах олон ажлыг хийдэг. Бид ихрүүдээ урлаг спортын авъяас, чадвараар нь шалгаруулдаг.   - Асрамжийн газруудад хичнээн ихэр байдаг вэ? - 16 ихэр асрамжийн газар байдаг. Тэдгээр ихрүүдээ мөн баярлуулсан байгаа.   -Орон нутгаас хичнээн ихэрүүд ирж оролцож байна вэ? -1500 км-ээс хүрэлцэн ирж, “Ихрүүдийн баяр”-таа оролцож байгаа ихрүүд байна. Ховд аймгийн Алтай сумаас 60 настай ихэр морин хуурч ирж,  мэндчилгээ дэвшүүлэхээр ирээд байгаа. Мөн Дундговь, Өвөрхангай, Булган, Дарханаас  ихрүүд ирж оролцдог. Аймаг бүр ихрүүдийн салбар зөвлөлтэй байгаа. Дараа жилээс амжвал аймаг бүрийн салбар зөвлөлүүдтэй очиж уулзах болно. Сүхбаатар аймаг, Архангай аймгийн зэасаг дарга нар нийт 20 гаруй ихрүүдийн замын зардлыг дааж, энэхүү баярт оролцуулж байгаа нь манай холбооны үйл ажиллагааг дэмжиж буйн илрэл. Ихрүүдийн баярыг ивээн тэтгэдэг бүх байгууллага хамт олондоо энэ завшааныг ашиглан баярлалаа гэж хэлмээр байна.   -Ихэр хүүхдүүдийн нийгмийн хангамж хир байдаг юм бол. Таны бодол? -Төрөөс ихэр хүүхдүүдийн нийгмийн хангамжийг сайжруулах хэрэгтэй гэж боддог. Гурван ихэр оюутан, гурван ихэр төрийн албан хаагч байна. Тухайлбал, оюутны төлбөрөөс хөнгөлөх, төрийн албан хаагч бол амьдрах нөхцлийг нь сайжруулан орон сууцны хөнгөлтөнд хамруулах зэргээр  дэмжих л хэрэгтэй байгаа юм. 2009 онд л гэхэд хамгийн их гурван ихэр төрсөн буюу нийт 27 ихэр төрсөн байдаг.   -Ихрүүдийн холбоо цаашид ямар ажил хийх төлөвлөгөөтэй байгаа вэ? -Би өөрөө уран бүтээлч хүн мөн ихрүүдийн холбоонд маань олон авьяаслаг ихрүүд байдаг. Тэгэхээр уран бүтээлийн нэгдэлтэй болох санаатай. Цаашид энэ санаагаа ажил болгоно.  Мөн “Гурван ихэр хүүхдийн сувиллыг хэзээ байгуулж, амлалтаа биелүүлэх вэ” гэсэн асуултыг төрийн эрх мэдэл бүхий , шийдвэр гаргагчидад хандсан ажил эхлээд байгаа. Хамгийн сүүлийн таван жилийн мэдээгээр Улаанбаатарт хоёр ихэр 2832, гурван ихэр 47 төрсөн. 2009 онд хамгийн олон буюу гурван ихэр 27, 2011 онд 1382 ихэр хүүхэд мэндэлсэн. Энэ бүхний цаана ихрүүдийн нийгмийн асуудал яригдаж,  эцэг эхчүүдийн хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх зардал эрс нэмэгдэж байгаа. Иймд энэ асуудлыг төр анхааралдаа авч, ихрүүдийн яслитай болгох цаг нь болсон.   Э.Сувд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nergvi:
yaj bvrtgvvleh be
2016-01-14
нэргүй:
ихрүүдийн баяр хэдэн сарын хэдэнд болдог юм бэ хоёр ихэр хүүхдээ бүртгүүлэх гэсиймаа
2016-01-07
suwd:
ene xvvxen ixrvvdeer shoy l xiigeed bgaagaas yag bvteesen yum yu bnaa medexgvi yum
2015-05-11
haiz baina:
МАЙДАР ийн ОюунДЭЛГЭР 1966 төрсөн Танд таны бичиг баримтийг хулгай хийж америкд гарч ирсэн ЦЭДЭВ ийн ЭНХМЭНД ГЭДЭГ ЭМЭГТЭЙ 7сар04-1968 төрсөн чикагод 11-н жил байна энэ хугцаандаа таны нэрээр мөнгө зээлэх, төлбөрүүдийг төлөлгүй орхих, согтуу машин барьж, залилан хийж, цагдаад баригдах. дэлгүүр худалдааний газаруудаас хулгай хийж баригдах зэрэг гэмт хэрэгүүдийг хийж байна, ингээд америкаас зугтаад гараад явчихбал монголд байгаа та баригдаж олон улсийн шүүхэд очиж мэдэхээр нөхцөлд байгааг анхаарч холбоо барина уу? таны бүх мэдээлэлээр яваа учир. chicagomongols.com зараа тавиад байгаарай бид холбогдийе цааш дамжуулж монгол хүндээ тус болно уу хүмүүсээ бид МАЙДАР ОюУНДЭЛГЭРТ Хүргэх хэрэгтэй байна энэ мэдээг. туслана уу ??
2013-07-07
suugii:
turuus 4 hurtel nasnii iheruuded tuslamj olgoj bgaa ene arail hiisver bna manai 2 iher ene jil surguulid suusan yamar ih zardal garch bn geech jaahan bhaasaa iluu iher huuhed 4 hureel yu ch hereggui bolchdog ymuu urjinbadam guai ene talaar asuudal tavimaar ym
2013-06-28
uulsa:
ih delguuriin petnis tov deer ene avgaig origoor harj bolno.Us gezgee segsiilgeed nudee aimaar ergelduuleed heden bagsh ajilchdaa hamjlagaa zagnaj bgaa noyonii avgai shig orilood anhaaral sularuulj hol gar avhuulchih geed denduu l avgai bnaleedee.
2013-03-19
solongo:
ulsaas tuslah heregtei
2012-12-14
b bayrhvv:
harch vzsen deer
2012-05-26
tuya:
galtai busgui dee
2012-05-16
энэ авгай ихрүүдээр олон жил бизнэс хийлээ Одоо боль
2012-05-09
deegii:
Hi. Ixer hvvhed teej bn odoo 5 sartai eooh aamar ydarch bn gedes xvnd bolood garsan xoinoo bvrl hetsvv ym bn da.
2012-05-07
iheruudiin emee:
22 jil husel setgeleeree olon iheruudiin tuluuh sana bodold tani bayrlaj urt naslahiig urjeedee husei
2012-05-02
urjinbadam:
Bayrlalaa Sainbaitsgaana uu Sanal huvaaltssan ta buhend bayrlalaa Ijil bish iher eregtei emegtei bugd l iher gej bid odoo hurtel yrisaar hamtdaa bayraa temdegleed oroltsood miss mister iheruud shalgaruulj bayr hurgej baidag facebook deer mongolian twins assiotian zarim neg material baigaa iher buh humuusiig Khuvsgul dalaigaar aylahiig urij baina 98113550 Sain saihaniig husei
2012-05-02
о:
ихэр хүүхдийн ясли маш их хэрэгтэй байгаа
2012-04-30
тийм шүү нэг бол 3н ихэр нэг бол ижил ихрийн талаар их ярьж хүү охиныг орхигдуулаад байх шиг санагдаж байна энийг бас бодолцоосой гэж хүсэж энэ арга хэмжээнд орхыг хүссэн хүү охин ихрүүд зөндөөн л байгаад байдаг шүү гэж хэлмээр байна.
2012-04-30
ИЖИЛ БИШ ХҮҮ ОХИН ИХРҮҮДИЙН ТУХАЙ ЕРӨӨСӨӨ ЯРИХГҮЙ ЮМ ТИЙМ ХҮМҮҮС ХҮҮХДҮҮДИЙГ ЯАХ ЁСТОЙ ВЭ ҮРЖИН БАДАМ ГУАЙ ТЭД Ч БАС ЭНЭ ХОРВООД ИХЭР ЗАЯАТАЙ ТӨРСӨН ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ.
2012-04-30
Iher huuheded uzuuleh turiin bodlogo heregtei bna. mash ih zardal bas yadarch bna. ene buhniig iher huuhedtei hun l oilgono.
2012-04-28
асуулт:
трансферфактор юу юм бэ?
2012-04-28
зочин:
ану-аас ирсэн трансферфактор хямд зарна 95265660
2012-04-28
kkk:
iher huuhed gargasan ehchuudiig harj uzeh heregtei bna. ih yadarch bna. changa yum bna
2012-04-28
Manjian shuu!
2012-04-27
aagii:
ihruud ih hoorhon ymaa ulsaas harj uzmeer ym
2012-04-27