Н.Энхбаярын хорих хугацааг сунгасан нь хууль зөрчсөн гэв

Төв аймгийн Цагдан хорих байранд хүргэсний дараагаар буюу энэ сарын 24-ны өдөр хоригдогч Н.Энхбаярыг унтах цагаар нь ойр орчинд нь барилгын ажил явуулсан, өрөөнд нь мөрдөн байцаагч нэвтэрч бичлэг хийсэн зэрэг нь нь хууль зөрчсөн гэв. Мөн ШШГЕГ-аас өчигдөр олон нийтэд Н.Энхбаярыг цагдан хорих байрны журам зөрчсөн гэж үйлчлүүлэгчийг нь буруутгасан мэдээллийг цацсан нь сүрдүүлгийн шинжтэй байсан гэнэ.
Өмгөөлөгч Б.Оюунбилэг,Г.Ганбаатар, О.Баасанхүү, Н.Шинэн нар экс Ерөнхийлөгчийн холбогдсон хэрэгт эрхзүйн туслалцаа үзүүлэхээр ажиллаж байгаа аж. Тэд Н.Энхбаярыг хоёр сарын хугацаатай саатуулсан болсон шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн дээд шатны шүүгчид нь гомдол гаргахаа мэдэгдлээ.МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөөдөр 07.00 цагаас эхлэн үргэлжлүүлэн хоёр сар хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргаснаар үргэлжлүүлэн саатуулж байгаа юм.
Түүнийг зах зээлийн үнэлгээгээр 605 сая төгрөгийн үнэтэй нийслэлийн өмчийг үнэгүйдүүлж завшсан, 2.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг үнэгүйдүүлж завшсан, 113.4 мянган ам.долларын үнэ бүхий телевизийн 11 нэр төрлийн 46 ширхэг тоног төхөөрөмжийг албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа завшсан, төрийн өмчийг онц их хэмжээгээр үрэгдүүлсэн гэх үйлдлийг нь шалгаж яллах дүгнэлт үйлджээ. Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар гэм буруутайд тооцон шалгаж байгаа юм.
Хэрэв шүүхээр гэм буруу нь тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлнэ.цагдаагийн албан хаагчид хууль сахиагүй гэх шүүмжлэлд өртөөд байгаа юм. Тухайн үед ямар процесс болж өнгөрсөн талаар НЦГ-ын дэд, хэв журам хамгаалах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Азбаяр "Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын төвд энэ сарын 12-ны өдрийн 20.00 цагийн үед “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Удирдлагын академийн хойно байрлах Мянганы сорил сангийн хашаанд МАХН-ын дарга Н.Энхбаярыг гэртээ ороход нь буугаар зэвсэглэсэн хэдэн залуус машиных нь цонхыг хагалаад байна” гэсэн дуудлага нэгэн иргэнээс ирсэн. Дуудлагын дагуу хөдөлгөөнт эргүүл, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид газар дээр нь очиж ажилласан.
Манай алба хаагчдыг очиход АТГ-ын ажилчид шүүхийн шийдвэрийн дагуу Н.Энхбаярыг баривчлахаар ирсэн гэдгээ хэлсэн. Гэтэл АТГ-ын ажилтнуудын өөдөөс тэнд цугларсан 40 орчим иргэн, төрийн хамгаалалтын албанынхан гүйцэтгэх ажиллагаанд саад учруулснаас үүдэн хоёр тал маргаан үүсгэсэн юм билээ. Тиймээс дуудлагаар очсон цагдаагийн бүрэлдэхүүнээс АТГ-ын алба хаагчийн бууг хураан авч, тус ажилтанг тусгаарлаж, цагдаагийн машинд оруулах арга хэмжээ авч ажилласан" гэсэн мэдээллийг өгч байсан юм. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярйг хулийн дагуу баривчилсан гэдгээ албан ёсоор мэдэгдэж байв. Түүнчлэн "Н.Энхбаярыг баривчлах ажиллагааны үеэр өрөөний зай талбай бага, олон хүн байсан учраас ажиллагааны явцад санамсаргүй диван хөмрөгдсөн. Түүнээс биш санаатайгаар биед халдсан зүйл огт байхгүй. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр үүрэг гүйцэтгэх гэж очсон цагдаагийн албан хаагчдын өөдөөс салаавч гаргаж ёсзүйгүй байдал гаргасан. Бид холбогдох хууль хяналтын байгууллагад эрүүгийн журмаар шалгуулахаар гомдол гаргасан гэсэн тайлбарыг сэтгүүлчдэд өгч байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ