
Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалж байгаа хүнсний гол нэрийн барааны үнэд Үндэсний статистикийн хорооноос судалгаа хийжээ.
Энэ сарын 25-ны байдлаар хийсэн судалгаагаар өмнөх гуравдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад бараа бүтээгдэхүүний үнэ 0.3 хувиар буурсан бол, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.1 хувиар өссөн байна. Тухайлбал, махны дундаж үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 2.8-5 хувь, хониных 0.5 хувиар өсчээ.
Тодруулбал, нэг кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7063 төгрөг, үхрийнх 7714, ямааных 5425, адууных 6157 төгрөг. Харин хонины цул мах 7686, үхрийнх 8738 төгрөгийн үнэтэй байна. Мөн гурилын үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ны задгай I зэргийн гурил 2.8 хувь, савласан дээд гурилын үнэ 1.7 хувиар буурсан байна.
Өмнөх долоо хоногийн дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ны савласан дээд гурилын үнэ 0.2 хувиар буурсан байна. Мөн элсэн чихрийн үнэ 0.6, цагаан будаа нэг хувиар тус тус буурчээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ