Туйванчид олимпийн эрхийн төлөө

img

4-р сарын 22-30-нд БНСУ-ын Пёнтэк хотноо Азийн аварга шалгаруулах хүндийг өргөлтийн тэмцээн болж байна. 28 орны 248 тамирчин Лондоны олимпийн эрхийн төлөө хүч үзэж байгаа энэ тэмцээнд манай улсаас 7 эмэгтэй, 8 эрэгтэй тамирчин эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. Монголын эмэгтэй туйванч ОУХМ Н.Баярмаа 2004, 2008 оны олимпод оролцсон уламжлалаа энэ удаа ч үргэлжлүүлэхээр төлөвлөн байгаа нь тодорхой. Үүний тулд 13 орны эмэгтэй багаас эхний зургаад шалгарч байж нэг тамирчнаа Лондонд илгээх даалгавартай бөгөөд манай бүсгүйчүүдэд ийм боломжтойг харж болно. Манай багийн гол найдвар болсон олон улсын хэмжээний мастер Н.Баярмаа, Н.Отгонтуяа нар өнөөдөр Азийн аваргын дэвжээнд гарна. Харин эрэгтэй хүндийг өргөгчдийн тэмцэлдээн ширүүхэн өрнөж байна. 17 орны эрэгтэй багаас шилдэг долоод шалгарвал олимпийн эрхээ биелүүлэх ёстой. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ