Жудочид олимпийн эрхийн сүүлчийн тэмцээнд өрсөлдөж байна

img

Лондоны олимпийн эрхийн оноо олгох сүүлчийн тэмцээн-тивүүдийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Ази, Европ, Пан-Америк, Далайн орнуудын жүдочид энэ удаагийн тэмцээнд түрүүлвэл 180, үзүүрлэвэл 108, хүрэл медаль зүүвэл 72 оноо халааслах сүүлчийн боломж нь энэ юм. Узбекистаны Ташкент хотод болж байгаа Азийн аварга шалгаруулах тэмцээнд 26 орны 185 жүдоч яг энэ цаг мөчид өрсөлдөж эхэллээ. Өнөөдөр эмэгтэйчүүдийн хүнд жингүүд болон эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг-ийн барилдаан явагдаж байна. Харин маргааш эмэгтэй жүдочдын 48, 52, 57, эрэгтэйчүүдийн 81, 90, -100, +100 кг-ийн барилдаан, ням гаригт багийн тэмцээн болох ажээ. Сонирхуулахад энэ Азийн АШТ-д бөхийн орон Ираны гурван эмэгтэй жүдоч анх удаа оролцохоор ирсний хоёр нь Монголын тамирчин Ц.Мөнхзаяа, П.Лхамдэгдтэй эхний даваанд хүч үзэхээр оноолт таарсан байна. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nuhaj ogood onoogoo halaaslaad ireerei manaihaan chadnaa ta buhen chadna
2012-04-27