Агаарын бохирдлыг бууруулах санаачилгыг АНУ-ын Вашингтон хотноо танилцуулав

img

 

 Дэлхийн байгаль хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам, АНУ-ын Мянганы сорилтын сан хамтран Эх дэлхийгээ хамгаалах “Монгол Улсын агаарын бохирдлыг бууруулах  санаачилга”  сэдэвт уулзалтыг энэ сарын 24-ний өдөр АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-н дээр зохион байгуулав.

 Элчин сайд Х.Бэхбат уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2012 онд 15%, 2013 онд 17.5 хувийн өсөлттэй байх хэтийн төлөвтэй байна. Нөгөө талаас Монгол Улс бол уул уурхайгаас хамааралтай, нээлттэй, жижиг эдийн засагтай орон юм. Иймд байгалийн баялагаас орж буй хуримтлалыг зөв зохистой, хариуцлагатай удирдах, улмаар  хүртээмжтэй өсөлтийг бий болгож, одоогоос олон тулгуурт эдийн засгийн хэв маягт  аваачих, олон салбар болгон хөгжүүлэх боломж нээгдэж байгааг тэмдэглээд эдийн засгийн өсөлтийг иргэдийг амьжиргааг дээшлүүлэх, хөгжлийг байгаль орчныг хамгаалах зорилттой тэнцвэржүүлэхийн чухал”-ыг онцлов.

 Уулзалтад Монголын талаас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөл, Монголын тусгай “Цэвэр агаар сан”-гийн төлөөлөгчид оролцож, тус тусын чиглэлээр тухайлбал, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар хийж буй ажлын талаар илтгэл тавьж танилцуулав.

 Энэхүү арга хэмжээнд АНУ-ын Засаг захиргаа, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хувийн хэвшлийн 40 гаруй төлөөлөгчид оролцов гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
chi yu bicheed bgaan be teneg bhaa
2012-04-28
Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. Холбоо барина уу: 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. Холбоо барина уу: 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. Холбоо барина уу: 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. Холбоо барина уу: 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. Холбоо барина уу: 9918 9885 Нэгдүгээр бүлгийн цустай элэгний донор хэрэгтэй байна. Холбоо барина уу: 9918 9885
2012-04-27
S:
Mongoliin tord suugaa uheents hahuuliin nam n delhiin neg jijig hotiin utaag shiidej chadahgui shal oor ulsiin niisleld ochij asuudlaa shiideh gedeg yostoi delhiin shivshigiin zasgiin gazar bainaa. MAH chine deer uyed bas Mongoliin asuudliig Moskvad shiiduuleed orsuudiin gutliig doloogood yavj baisan onoodor bas uheents tsarailaad niislel hotiinhoo utaag amerikuudaar shiiduuleh yavdag. SHIVSHIG!
2012-04-27