ОУХМ П.Лхамдэгд, Ц.Мөнхзаяа нар аваргын төлөө барилдана

img

Узбекстаны Ташкент хотод болж байгаа жудо бөхийн ААШТ үргэлжилж байна. Энэ тэмцээн жудочдод олимпийн эрхийн оноо авах сүүлийн боломж юм. Өнөөдөр Ташкентийн дэвжээнд гарч барилдсан ОУХМ П.Лхамдэгд, Ц.Мөнхзаяа нар аваргын төлөө барилдахаар боллоо. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д Ч.Болдбаатар өрсөлдөгчөө хожвол аваргын төлөө, хожигдвол хүрэл медалийн төлөө хүч үзнэ. Тэгвэл МУГТ Д.Цэрэнханд, Ц.Наранжаргал, С.Мияарагчаа нар хүрэл медалийн төлөө барилдана. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ