
74 кг. П.Өнөрбат: Эхлээд хийлж, дараа нь Вьетнам, Хятадын бөхчүүдийг ялж одоо хэсгийн аваргын төлөө Туркийн бөх Демиратес Сүнертэй хүч үзээд түүнийг ялснаар олимпийн эрхээ биелүүллээ. Ингэснээр тэрээр мөнгөн медалийн болзол хангахаас гадна олимпийн эрхээ авч байгаа юм. Манай улсын бөх Монголын цагаар 20:00 цагт шигшээ барилдаанаа хийнэ. Өрсөлдөгчөө ялбал алтан медаль хүртэнэ.
55 кг. Т.Даваахуяг: Азербайжан, Германы бөхчүүдийг ялаад БНСУ-ын бөх Ким Жин Чёлд оноогоор хожигдлоо. Солонгосын бөх нь дараагийн барилдаанд дийлдсэн. 60 кг. Б.Баянмөнх: Эхлээд Узбекстаны бөхийг 3 үед ялсан ч Ардчилсан Солонгосын Ри Жон Мёнд цэвэр ялагдсан. Ардчилсан Солонгосын бөх цаашид аваргын төлөө өрсөлдвөл манай бөхөд дагах барилдаанд хүч үзэх боломж бүрдсэн юм. Тэрээр эхний дагах барилдаанд өрсөлдөгчөө ялснаар Киргиз улсын өмнөөс барилддаг Буриад улсын уугуул Дэлхийн аваргын хүрэл медальт бөх базаргуруевтай хүрэл медалийн төлөө барилдана.
66 кг. Б.Мянганбаяр: Гвиней-Бисаугийн бөхийг ялсан ч Туркийн Якуп Горд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.
84 кг. П.Өсөхбаатар: Эхний тойрогт хийлсэн ч Японы бөхөд ялагдаж үзэгчдийн суудалд шилжлээ.
96 кг. Ч.Ганзориг: Венесуэлийн бөхийг ялаад Унгарын бөхөд ялагдан тэмцээнээ өндөрлөсөн.
Энэ III дахь шатны сонгон шалгаруулах тэмцээнээс олимпийн жин бүрт эхний гурван байр эзэлсэн эрэгтэй, эхний хоёр байр эзэлсэн эмэгтэй бөхбөд буюу 28 эрэгтэй, 8 эмэгтэй, нийтдээ 36 бөхөд олимпийн наадамд оролцсон эрх олгож байгаа юм.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ