
Өсвөр үеийн баг тамирчдын ур чадварыг дээшлүүлж, баг хамт олныг төлөвшүүлэх, орон даяар чөлөөт бөхийн спортыг хөгжүүлж, ирээдүйн аваргуудын шинэ залуу халааг бэлтгэх, ахмад үеийн багш нараас суралцан, тэднийхээ үйл ажиллагааг цаашид дэлгэрүүлэн сурталчилах зорилготой. Монголын чөлөөт бөхийн холбоо, Ж.Батбилэг агсны шавь нараас хамтран зохион байгуулж байна. Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо /FILA/ дүрмийн дагуу томилогдсон шүүгч нар зохион байгуулна
. 2012 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 09:00 цагаас Тэмүүжин спорт сургалтын төвийн зааланд явагдана. Нээлт 11.30 аас.
Өсвөр үеийн тэмцээнд 1995 оноос хойш төрсөн тамирчид дараах жингийн ангилалаар оролцно.
Хөвгүүд: 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, 85кг
Охид: 38, 40, 43, 46, 49, 52, 56, 60, 65кг
Тэмцээн 2 кг-ийн зөрүүтэй байж болно. Багууд нээлттэй оролцож болно. Тамирчид үндсэн багаасаа оролцоно. Хөдөөний бүсийн багууд нэгдэж болно.
Эхний зургаан байр эзэлүүлж эрэгтэй, эмэгтэй багаар нь тус тусад нь мөнгөн шагнал олгоно. Нийт шагналын сан 6,000,000 /зургаан сая/ төгрөг.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ