“Хөдөөгийн хүчтэн 2012” шигшээ барилдаан эхэллээ
Монгол бөхийн өргөөнд өнөөдөр 10.00 цагаас “Хөдөөгийн хүчтэн 2012” шигшээ барилдаан эхэллээ. Хөдөө нутагтаа тогтвортой ажилллаж амьдран, ард түмнээ баясгаж байгаа хөдөөгийн бөхчүүдэд бие биенээсээ харилцан суралцах болон бэлтгэл сургуулилтыг тогтмолжуулах зэрэг боломжийг олгох зорилгоор уг барилдааныг монголын үндэсний бөхийн холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Түүнчлэн уг барилдааны гол зорилго нь өсвөр үеийнхнийг орон нутгийн бөхчүүдээс үлгэр дуурайлал авах, тэднийг бөх болох хүсэл эрмэлзэлтэй болгоход оршиж байгаа юм. Энэхүү барилдааныг Алтайн, Хангайн, Төвийн, Говь-Талын, Хотын гэсэн таван бүсээр, гурван шаттайгаар явуулж байгаа бөгөөд хөдөөгийн хүчтэн маргааш буюу энэ сарын 29-ний өдөр тодрох ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ